2014.05.05

Ж.Энхбаяр: АН өвчний оношийг буруу тогтоож, 100 хоногийн тариа хийх гээд байна. Харин…

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай ярилцлаа. Тэрээр манай сайтаар бүтэн жилийн турш экспертүүдээр хэлэлцүүлэгдсэн уул уурхай, төмөрлөг, хүнс, газар тариалан гэсэн гурван сэдвийн хүрээнд, экспертүүдийн саналд хариу байр сууриа илэрхийлсэн юм.

-Хадаас, халбагаа ч өөрсдөө үйлдвэрлэхээ больсон манай орны хувьд төмрийн хүдрээ түүхийгээр нь гаргах нь хэр зөв гэж боддог. Манай экспертүүд түүхийгээр нь гаргахыг зогсоох хэрэгтэй гэж үзэж байна. Таны байр суурь?

Эхний ээлжинд төмрийн хүдрээ түүхийгээр нь гаргахаас өөр аргагүй. Нөгөө талаас байгаа төмрийн хүдрийн нөөцөд тулгуурлаж ган гаргах, төмөр боловсруулах асуудлыг шийдэх хэрэгтэй. Экспертийн саналыг

Төмрийн нийт геологийн нөөц 1 тэрбум тонн бөгөөд ашиглах нөөц нь ойролцоогоор 600 сая орчим гэсэн судалгаа бий. Харин Дарханы “Төмөртэйн орд” дангаараа 260 сая тонн төмрийн хүдрийн нөөцтэй ажээ. http://vip76.mn/content/18314

дэмжиж байна. Төмөрлөг үйлдвэрлэл бий болсноор маш олон салбарыг араасаа дагуулна. Бидний ярьдаг кластерын загвараар ЖДҮ хөгжих боломж бүрдэнэ.  Монголчууд төмөртэй болох нь үндэсний стратегийн том зорилт байх ёстой. Тэгэхээр түүхийгээр нь гаргахыг хориглохоос илүү нөөцийн хэмжээ үзэх нь чухал. Манай дотоодын төмрийн хүдрийн хэрэглээ маш бага. Харин нөөц маань хангалттай түвшинд бий. Зөвхөн Дархан, Сэлэнгийн орчим гэхэд 1 тэрбум тонн нөөцтэй. Тиймээс тодорхой түвшинд баяжуулж, хагас боловсруулах байдлаар гаргах нь зөв.

-Хөдөө аж ахуйн салбарыг хэрхэн зөв дэмжих вэ. Зээлүүд үр дүнгээ өгч байна гэж үздэг үү?

Газар улсын өмч учраас газрын чадавхиа сайжруулахын тулд ногоочдод бордоогоор урамшуулал өгөх нь ашигтай. Маш зөв санал байна. Хөдөө аж ахуйн салбарт мөнгө өгөөд, засаг өөрөө худалдан авалт хийж, энд тэндээс хэрэгтэй, хэрэггүй тоног төхөөрөмж шахаад байх хэрэггүй. Хөнгөлөлттэй зээлийг нь олгох асуудлыг ярих ёстой. Ингэвэл хүнсчид ногоочдод тустай болов уу.  
Сүүлийн үед энэ салбарт төр маш их оролцож байна. Сайнаасаа илүү саарыг дагуулаад, зохист хэмжээсийг алдагдуулж боломгүй. Уг нь хөдөө аж ахуй их хэмжээний хөрөнгө шаарддаг салбар биш, нийт зах зээл нь 100 тэрбум дотор эргэлддэг. Тиймээс санхүүгийн хямд эх үүсвэрийг бий болгоход л хангалттай.

-Уул уурхайн салбарын уналт манай орны эдийн засагт хортой нөлөөлж байна. Манай экпспертүүдийн зүгээс хууль эрх зүйн орчинг тогтвортой байлгахыг хамгийн зөв гэж үзэж байна. Таны хувьд ямар саналтай байна вэ.

Ашигт малтмалын хуулиас нь эхлээд төр олборлох, хайх хүртэл оролцсоор байгаад хоёр жилийн дотор нураачихлаа. Уул уурхайн салбарт 2010 онд 470 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байсан бол 2014 онд 70 аж ахуй нэгж болтлоо уналаа.

“Рио Тинто” Оюутолгойн санхүүжилтэд “нэмэлт хугацаа” авав. 2013 оны 12 сар

Үүний цаана хичнээн тэрбумын хөрөнгө оруулалт үнэгүйдэж, хичнээн мянган хүн ажлын байргүй болов? Хичнээн хөрөнгө оруулалт татах боломж алдагдсан бол.
Өмнөх дөрвөн жилд хамгийн өндөр өгөөжтэй, хамгийн ашигтай хувьцаа сүүлийн хоёр жилд ингэтлээ унасан нь төрийн оролцоо хэмжээнээсээ хэтэрснийх. Бид дэлхийн эдийн засагт Монголчууд хулхи гэдэг нэр томьёог хоногшуулчихлаа. Хонгконгийн бирж дээр 20 доллараар гарч байсан хувьцаа 2 доллар болсон. “Энержи Ресурс” компанийн хувьцаа анх 14 доллар хүрч байсан бол өнөөдөр 0 доллар. Энэ бол дэлхийн эдийн засгаас монголд тавьсан дүн гэдгийг сайн ойлгох хэрэгтэй.

-Оны эхэнд эрдэс баялгийн талаар төрөөс баримтлах бодлогыг батлан гаргасан. Одоо хуулийн төслийн ажил эхэлсэн. Байдал сайжрах болов уу?

Мянган сайн хууль гаргаад боломжоо алдсан гэдгийг ойлгох хэрэгтэй. Өсөлтийн цонх хаагдчихсан. Бид өсөлтийн үеэ ашиглаж чадсангүй. Одоо эдийн засгийн уналтын үе эхэлсэн. Эрх баригчдын улс төрийн алдаатай бодлогоос болж дотоодод оруулсан хөрөнгө оруулалт асар хүчтэй агшиж  байна. Тэгэхээр өвчний оношоо зөв тогтоож, эмчилгээ хийх хэрэгтэй.

-Таны хувьд ямар онош тавьж байна?

АН өвчний оношийг буруу тогтоож, 100 хоногийн тариа хийх гээд байна. Харин МАН-ын хувьд яаралтай хагалгаа хийх хэрэгтэй гэж үзэж байгаа. Эмчилгээ буруу хийвэл өвчин эдгэрэхгүй. Тиймээс бид энэ хүндрэлийг яаж хохиролгүй давахаа бодох хэрэгтэй.
Монголын эдийн засаг сэхээнд орчихсон. Яаралтай хагалгаа хийх хэрэгтэй. АН эрчимжүүлэх 100 хоногийн аян гээд марзан юм яриад зогсч болохгүй.  Хүнээр бол манай эдийн засаг харвачихсан.