Эдийн засгийг эрчимжүүлэх төсөлтэй холбогдуулж "Нээлттэй хэлэлцүүлэг" боллоо
2014.05.05

Эдийн засгийг эрчимжүүлэх төсөлтэй холбогдуулж "Нээлттэй хэлэлцүүлэг" боллоо

“МҮОНТ”  “Монголын  мэдээ агентлаг”-ын  “парламентын хэлэлцүүлэг” нэвтрүүлгээ эхэлж байна. Энэ удаагийн нэвтрүүлгийг 150-ийн студиэс шууд дамжуулан хүргэж байна.

Сүүлийн үед парламентын түвшинд эдийн засгийг эрчимжүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын зүгээс өргөн барьсан тогтоолын төслийг хэлэлцэж эхлээд байгаа. Тогтоолын төслийн хэлэлцүүлгийн явцад төслийн нэрийг өөрчлөх саналыг УИХ-ын холбогдох ажлын хэсгийн зүгээс гаргасан.

Ер нь эдийн засгийн идэвхижлийг нэмэгдүүлэх тогтоол гаргая гэдэг үүднээс УИХ-ын гишүүд хандаж байгаа. УИХ холбогдох ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ дахь нам, эвслийн бүлгийн төлөөллийн гишүүд ажиллаж байгаа. Эдийн засгийн байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар тогтоолын төсөлтэй холбогдуулж хэлэлцүүлэг хийсэн.

Цаашдаа ирэх долоо хоногоос тогтоолын төслийн хэлэлцүүлгийг үргэлжүүлнэ гэсэн чиглэлтэй байгаа. Тогтоолын хүрээнд цаашдаа хэд хэдэн чиглэлийн арга хэмжээ, зохицуулалтуудыг авахаар Засгийн газрын зүгээс санал болгосон. Холбогдох хууль, эрх зүйн орчныг шинээр бүрдүүлэх асуудал яригдаж байгаа.  УИХ-ын холбогдох ажлын хэсгийн хувьд санал дүгнэлтээ гаргаж төслийг боловсруулж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулсан.

Ингээд энэ төслийн хэлэлцүүлэгтэй холбогдуулж нэвтрүүлэгтээ зарим төлөөллийг урьж оролцуулсан юм. УИХ-ын холбогдох ажлын хэгсийн ахлагчаар ажиллаж байгаа, УИХ-ын гишүүн Д.Зоригт, мөн УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нар оролцож байна. Мөн бизнесийн төлөөллөөр Барс группын Ерөнхийлөгч н.Амарбаатар, мөн оёмол бүтээгдэхүүн экспортлогчдын холбооны дэд тэргүүн н.Мягмаржав нар оролцсон юм.

Үргэлжлэлийг нэвтрүүлгээс...