О.Амартүвшин: Төртэйгөө өрсөлдсөн компаниуд үйл ажиллагаа явуулах чадамжгүй болно
UFC группын Ерөнхийлөгч О.Амартүвшинтэй төр бизнес хийж байгаа нь ямар үр нөлөөтэй талаар ярилцлаа.
-Төр бизнес хийх нь ямар хор нөлөөтэй вэ?
2013 оноос төр нь эргээд бизнес хийх болсон сонин парадокс ажиглагдах болсон. Эдийн засгийн суурь онолоос үзвэл төр юунд зайлшгүй оролцох ёстой вэ гэдэг асуулт тавигдсаар ирсэн. Хувийн хэвшил хөрөнгө оруулалт хийгээд ашиг олох боломжтой салбарт төр оролцох шаардлагагүй. Харин төр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийх бололцоогүй, урт хугацааны хөрөнгө оруулалт шаарддаг нийгмийн шинжтэй суурь хамгаалалд оролцох нь зөв.
Гэтэл одоо стратегийн хамгаалалт нэрийн дор бүгдийг нь хариуцах гээд зүтгэх нь хамгийн буруу. Нэгдүгээрт төр өөрөө өөрийгөө хянаж чадахгүй, хоёрдугаарт төрийн давамгайлал дунд хувийн хэвшлийнхэн өрсөлдөж чадахгүй, гуравдугаарт төр тодорхой хугацаанд ашигтай ажиллах ч авилгал, хүнд сурталдаа идэгдэнэ. Энэ мэт маш олон сөрөг үр дагаврыг авчирна. Тун удахгүй дампуурна гэсэн үг.
-Төрийн өмчит компаниудыг дандаа алдагдалтай ажилладаг гэж шүүмжилдэг. Алдагдлыг хэн төлдөг вэ?
Тэр дампуурлыг татвар төлөгчид хариуцна. Хамгийн хортой нь төртэйгөө өрсөлдсөн компаниуд цаашид үйл ажиллагаа явуулах чадамжгүй болно. Ажилчдаа цомхотгоод орон тоогоо хасна. Нийтээрээ бүх салбар унаад
Скандинавийн хойгийн баруун эрэгт орших Норвеги улс газрын тос, байгалийн хийгээс олсон чамгүй орлогынхоо ачаар баялгийн сангийн нөөц нь иргэн бүрт нэг сая крон оногдуулсантай тэнцэх хэмжээнд хүрчээ.
эхэлнэ гэсэн үг. Манайхан төрийн оролцоог ялгаж салгаж ойлгохгүй байх шиг. Төр хууль эрх зүйн орчин, эдийн засгийн бодлогоороо оролцох ёстой. Харин зэрэгцэж бизнес хийх нь шал өөр зүйл гэдгийг ойлгоосой.
Төр тодорхой түвшинд өмч эзэмшиж болно. Харин удирдлага томилгоонд оролцож болохгүй. Норвеги, Сингапурын жишээнээс үзэхэд ТӨК-ийн удирдлагыг төр нь томилдоггүй, хөндлөнгийн ТББ-аас төлөөлөн удирдах зөвлөлд ажиллах замаар эрүүл үйл ажиллагааг явуулдаг. Хэн нэг сайд даргын төлөөний хүн ТУЗ хийж болохгүй. Шударга сонгон шалгаруулалтаар явдаг. Өнөөдөр Оюутолгойг харахад сайд нь очиж аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх гэдэг. Уг нь бодлогоо гаргаад явах ёстой хүн шүү дээ.
Тавантолгойд эхлээд дандаа хувийн компаниуд байсан. Гэтэл төр компани байгуулаад орчихоор хувийн компаниуд өрсөлдөх боломжгүй болсон.
-Өнгөрсөн гурван сард болсон монголын эдийн засгийн форумд та модериатор хийсэн гэж сонссон. Бизнес эрхлэгчид төрийн бизнесийн талаар ямар саналтай байсан вэ?
Хэлэлцүүлгийг хөтөлсөн хүний хувьд өөрийнхөө байр суурийг илэрхийлье. Төр юу ч хийж болохгүй, зуун хувь хувийн хэвшил хийнэ гэж байхгүй. Харин шууд зэрэгцэж аж ахуйн үйл ажиллагаа явуулж болохгүй. Зөв компанийн засаглалыг хэрэгжүүлэх замаар нээлттэй зөв удирдан явуулах ийм л асуудал. Мөн одоо шинээр төрийн өмчит компани байгуулах хэрэггүй. Харин нэгэнт үйл ажиллагаа явуулж буй газруудаа олон нийтэд нээлттэй болгож, хөрөнгийн биржид бүртгэлтэй, хувьцаагаа арилжаалдаг олон нийтийн хяналтан дор үйл аижллагаа явуулах замаар явах ёстой гэж үзсэн.
-Төр давхардаж бизнес хийснээс болоод хохирсон зүйл байна уу. Зарим хүмүүс уул уурхайд ч юм уу төр зайлшгүй байх ёстой гэдгийг хүлээн зөвшөөрдөг?
Төрийн оролцоо хэт их байгаагийн үрээр яг үнэндээ барилга барьж чадахаа байлаа. Зөвшөөрөл өгөхөө байснаас болоод барилгын салбар үнэндээ суучихлаа. Кранууд сул зогсч байна. Төрийн оролцоог хэтэрхий өрөөсгөл. Барилга дээр нэг осол гарахад дүрэм журам, шийдэх арга замаар шийдэх ёстой. Гэтэл бүх үйл ажиллагааг нь тодорхойгүй хугацаагаар зогсоочихдог. Ослыг даатгалын тогтолцоо, дүрэм журмаар зохицуулдаг. Гэтэл популист байдлаар хандаад байна. Түүнээс гадна шинэ хууль дүрмээр тухайн орон сууцнаас 45 метрийн зайтай л барина гэвэл барилгын зөвшөөрөл өгнө гэж байгаа нь дэлхийн хаана ч байхгүй ойлголт.
Олон улс орнуудын бүх барилга хана ханаа дагаад байж байдаг. Ер нь асуудлыг шийдэхдээ бизнес эрхлэгчдийн дуу хоолой, саналыг харгалздаггүй. Зүгээр л олон нийтэд таалагдах байдлаар хийгээд байна. Гол баялаг бүтээгчид, татвар төлөгчдөө хайхардаггүй.