Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга түүхий байна
Байгаль орчны иргэний зөвлөлийн гишүүн Ш. Түвдэнбалжиртай Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар ярилцлаа.
-Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажлын хэсгийн боловсруулсан Ашигт малтмалын тухай хуулийг холбогдох хуулиудтай уялдаа холбоо муутай, зөрчил ихтэй болсон гэж мэргэжилтнүүд их шүүмжилж байна. Харин таны хувьд ямар бодолтой байна вэ?
-Аливаа хууль Үндсэн хуультай зөрчилдөх ёсгүй. Ашигт малтмалын тухай хуулийг 2007 онд шинэчлэн батлахдаа зөвхөн компанид зориулж гаргасан. Энэ удаагийн шинэчилсэн найруулгад сайн засвар хийхгүй бол алдаатай зүйлүүд их байна лээ.
Засвар оруулахдаа салбар, салбарын мэргэжилтнүүдийг оролцуулсан өргөн хүрээний хэлэлцүүлэг явуулах шаардлагатай.
-Хэлэлдүүлэг явагдаж байгаа шүү дээ?
-Шуудхан хэлэхэд хэлэлцүүлэг хийж байгаа ч үр дүн нь бага байна. Улс орны амьдралд шууд хамааралтай энэхүү хуулийг хэлэлцүүлэхдээ салбар салбараар нь ангилах шаардлагатай. Тухайлбал, усны бүлэгт л гэхэд усны талын мэргэжилтнүүд, эрдэмтэд, иргэний нийгмийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийг оролцуулан хэлэлцэх ёстой. Ингэснээр чиглэл чиглэлийн тусгалаа сайн олно.
-Хуулийн найруулгад алдаатай заалт юу байна вэ?
-Хамгийн наад зах нь баялаг газар доор байхдаа ард түмний өмч гэж Үндсэн хуульд заасан байдаг. Гэтэл энэ баялаг уурхайн эзний өмч болох үйл явцыг тодорхой гаргаж өгөөгүй. Өөрөөр хэлбэл, ард түмний өмч ямарзамаар уурхайн эзний өмч болох вэ, ард иргэд тухайн баялгаасаа ямар ашиг хүртэх вэ зэргийг ойлгомжтой, тодорхой зааж өгөх хэрэгтэй.
Тухайлбал, 50 сая тонн зэс, 1000 тонн алтны нөөцтэй Оюу толгойн орд ямар замаар Канадын компанийн өмч болох вэ гэдгийг л Ашигт малтмалын тухай хуулийн дөрөвдүгээр зүйлд тов тодорхой гаргаж өгөх юм.
Уг нь тухайн баялгийн үнийг бидэнд төлж байж манай улсын баялгийг эзэмших эрхтэй.
-Роялти, лиценз эзэмшсэний татвараас л бид баялгийнхаа ашгаас хүртэж байгаа гэж ойлгодог шүү дээ?
-Хуулийн нэр томъёо хамгийн энгийн, иргэн бүрт ойлгомжтой байх ёстой. Гэтэл Монгол Улсын иргэд роялти гэж юу яриад байгааг ойлгохгүй л сууж байна шүү дээ.
Цаашлаад газрын гадарга болон хэвлийд байгаа баялаг төрийн өмч байна гээд Ашигт малтмалын тухай хуулийн дөрөвдүгээр зүйлд заасан байна лээ. Үнэндээ төрийн биш, ард түмний өмч гэж бичих нь хамгийн тохиромжтой. Яагаад гэвэл төр гэдэг нь ард түмний төлөөлөл болсон цөөхөн хэдэн нөхөр шүү дээ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүд, Уул уурхайн сайдын өмч болчихоод байна
Хуулийн өөр нэг алдаа нь тэгж болно, ингэж болно гэсэн заалтууд их байна. «Болно» гэдэг үгнээс болж маргаан будлиан үүсдэг.
Хуулийн заалт шууд заасан байх ёстой. Гэтэл «Төрийн захиргааны байгууллага дараах шийдвэрийг дагалдуулан гаргаж болно» гэсэн заалт байх жишээтэй. Эндээс харахад болохгүй гэсэн салаа утга далд илэрч байна. Энэ заалтын болно гэдэг үг үндсэндээ илүүдсэн байна. Тиймээс энэ хуулийн «болно» гэсэн бүх үгийг авч хаях хэрэгтэй.
-Ашиглалтын лицензийг эзэмшиж байгаад сорчилж ашиглаад сураггүй алга болох, лицензээ шилжүүлэх зэргээр бултдаг компаниуд бий. Эдгээрийг цэгцлэх заалт уг хуульд байна.
-Хайгуулын болон ашиглалтын зөвшөөрлииг цуцлах үндэслэл гэдэг дээр олон зүйл орхигдсон байна лээ. Ялангуяа байгаль орчны сөрөг нөлөөлөл үзүүлсэн, сорчлон ашигласан тохиолдол эрхийг нь шууд цуцлах шаардлагатай.
Усны тухай болон бусад хуулийн заалтуудыг зөрчсөн тохиолдолд ч цуцлах хэрэгтэй. Гэтэл хуулийн энэ булэгт «цуцалж болно» гэсэн заалт хэд хэд байгаа. Энэ нь тухайн улсын байцаагчийг хүртэл эргэлзэхэд хүргэнэ. Ийнхүү эргэлзэж байхад нь гарыг нь хүндрүүлчихвэл эрх цуцлах заалт хүчингүй болох эрсдэл бий.
Лицензийг шилжүүлэхгүй байх ёстой. Нэгэнт шилжүүлсэн тохиолдолд анх ашиглалтын лиценз авсан компанитай хариуцлага тооцдог тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй байна.
-Чулуу, хайрга зэрэг түгээмэл тархацтай ашигт малтмалыг ашиглахтай холбоотой заалт өмнөх хуульд тусгагдаагүйгээс нийслэл хотын орчимд Туул голын дагуух элс хайрганы чулуугаа алдсаар байгаа.
-Тийм ээ. Түгээмэл тархацтай ашигт малтмалыг тухай Ашигт малтмалын хуульд заавал байз хуулийн цоорхойгос Туул голын сав Сэлэнгийн орчимд хийж, нэг уулыг сүйрүүлсэн жишээ байна..
Түгээмэл тархмал ашигт малтмалтай холбоотой тусад нь бүлэг болгч өгөх хэрэгтэй. Эв хэлэлцүүлэг зохион зүйтэй.
-Туул гол дагуу элс хайрган олборлодог хэдэн компани байна вэ?
-Биднийг өмнө нь шалгалт хийхэд 70 аж ахуйн нэгж үйл явуулж байна. За хашаа барьчихсан бол байна лээ.
Ерөнхийдөө энэ мэргэжлийн олон хүн хууль болсон гэж байгаа.