2019.04.16

Б.Дэлгэрсайхан: Асуудлыг шийдэх чиглэлд ямар арга хэмжээ авч байна вэ?

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2019.04.16) хуралдаан 10 цаг 50 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэв.

Засгийн газраас 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар танилцуулсан.

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, салбарын сайд болон ажлын хэсгээс хариулт авсан юм.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан

Сонгон шалгаруулах болон ердийн журмаар лиценз олгох асуудлыг хэзээнээс шийдэх вэ? Хайгуулын талбайг олгож байж тэнд юу байгаа, ирээдүйд юуг ашиглах вэ гэдгээ мэднэ.

Сонгон шалгаруулалтаар олгож байгаа талбайнууддаа аймаг сумын нөхцөл байдал олгогдсон талбайн хэмжээг анхаарч ажиллаарай. Нөхөн төлбөрийн асуудал дээр Ашигт малтмалын газар Засгийн газарт оруулж дүйцүүлэн олгоа асуудлыг шийднэ гэсэн байгаа. Энийгээ ашигт малтмалын газар өөрөө шийддэг байвал ямар вэ? Асуудлыг шийдэх чиглэлд ямар арга хэмжээ авч байна вэ?