2018.12.06
О.Баасанхүү: Оюутолгойн лоббитой хууль оруулж ирж байна
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Ашигт малтмалын тухай хууль
Өнөөдөр /2018.12.06/ УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан эхэллээ. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд хуулийн төсөл санаачлагчаас асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
“Алт хөтөлбөр анх гарсан. 1996-1997 оны үед Монголбанк 18 тонн алт хурааж авлаа гэж байсан. Гэтэл өнөөдөр ч энэ тоо хэвээрээ байна. Алтны нүх хаа сайгүй олон байна. Монголын төр хулгайлагдаад байгаа алтны хулгайчийг барих гэж ажилладаг.
Энэ хуулийг 5 жилээр сунгалаа гээд үүнийгээ зогсоож чадах юм уу? 5 хувийг заавал 2,5 хувь болгож бууруулах ямар шаардлага байгаа юм бэ? Үүний цаана Оюутолгойн гарт ороод ийм өөрчлөлт хийж байна гэж харагдаж байна.
Дэлхийн 20 орчим улсад алт олборлодог. Тэдний нэг нь Монгол Улс. Гэтэл өнөөдрийг хүртэл алт цэвэршүүлэх үйлдвэр алга. Иймэрхүү нэн шаардлагатай салбарынхаа асуудлыг шийдэхгүй байж ийм лоббины хуулийн өөрчлөлт оруулж ирж байна вэ? Хуулийн үндэслэл юу вэ?”
Түүний асуултанд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар хариуллаа.
Холбоотой мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Хуулийн мэдээ
ЭЗБХ-ны хуралдаан
2019
04.02
2019
03.22
2017
11.07
2015
02.11
2014
05.27