УИХ-ын гишүүн Ж.Батсуурь
2014.11.11

Ж.Батсуурь: Эв нэгдлийн Засгийн газрыг яаралтай байгуулах ёстой

“Монгол улсаа хөгжүүлье” ток шоуны энэ удаагийн дугаарт улс төр эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батсуурьтай ярилцлаа.

-Ерөнхий сайдыг огцруулах болсон үндэслэлийг та хэрхэн харж байна, цаг үе тохиол нь байж таарав уу?

Манай нам УИХ-д 26 суудалтай. Энэ удаагийн сөрөг хүчин болон ажиллаж байгаа. Бидний үүрэг маш тодорхой. Өнөөгийн цаг үед Засгийн газар бодлогын алдаатай үйл ажиллагаа явуулсан, эдийн засгийн байдал маш хүнд байгаа учраас манай нам ЗГ-тай, зарим сайдуудтай хариуцлага тооцоё гэж өнгөрсөн хугацаанд өргөн барьж байсан.

-Ерөнхий сайдыг огцруулснаар монгол улсын эдийн засагт шинэ зүйл ирэх үү?

Сүүлийн үеийн болохгүй байгаа асуудалтай холбоотойгоор хэн нэгэн албан тушаалтан төр өөрөө хариуцлага хүлээх ёстой. Үүний үр дүнгээр дараачийн хүмүүс ч хариуцлагатай ажиллана. Төрд хариуцлага хүлээдэг зарчим тогтох ёстой.

-МАН засагт орохын эрмэлзээд ерөнхий сайдыг огцрууллаа гэж харж байгаа хүмүүс байна. Та үүн дээр ямар тайлбар өгөх вэ ?

Болсон үйл явдлын дараагаар хүн болгон янз бүрийн үнэлэлт өгдөг. Энэ бол хүмүүсийн хувийн дүгнэлт. Ардчилсан нам ардчиллын шалгуурын өмнө өвдөг сөхөрлөө. Би хувь хүнийхээ үүднээс эв нэгдлийн Засгийн газрыг маш яаралтай байгуулах ёстой гэж үзэж байна.

          Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү