О.Баасанхүү: 68 дугаар тогтоолд процессын алдаа гарсан
Цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.
-УИХ өнгөрсөн лхагва гаригт хуралдсан хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах тухай шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдон гарсан 68 дугаар тогтоолыг та буруу гэж үзээд байгаа. Яагаад тэгж үзэж байна вэ ?
Би 68 дугаар тогтоолыг буруу гэж үзээгүй л дээ. Уг тогтоолд процессын алдаа гарсан байна гэж хэлсэн. Ерөнхий сайд огцорсноор нийт Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцордог. Гэтэл өнөөдөр шадар сайд ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэнэ гэдэг нь шадар сайд өөрөө огцроогүй мэт харагдаж байна. Энэ нь засаглал хуваах зарчмаараа гүйцэтгэх засаглалыг тогтоолоор шилжүүлсэн мэт харагдаж байгаа юм.
-Тэр үедээ энэ асуудлыг яагаад яриагүй юм бэ?
Маш энгийн асуудал. Ерөнхий сайдыг огцруулах асуудал дээр санал хураалтад оролцсон. Харин ерөнхий сайдын орлон гүйцэтгэх талаар санал хураалт явагдаагүй. УИХ-ын дарга хэлэхдээ УИХ-ын олонх 36:30 харьцаагаар огцруулсан учраас орлон гүйцэтгэгчийг томилох байнгын хорооны тогтоолыг уншиж танилцуулснаас санал хураалт явуулаагүй.
-Энэ асуудлаар үндсэн хуулийн цэцэд хандсан уу ?
Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү