УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2014.11.10

С.Ганбаатар: Ард түмэн сайхан амьдралыг л хүсч байна

Ерөнхий сайд огцорсонтой холбогдуулан дотоодод  төдийгүй гадаадад олон сөрөг үр дагавар үзүүлж хөрөнгө оруулалт саарах шинж ажиглагдах болсон байна.

АН-ын ҮЗХуралдаан үргэлжлэх үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар өөрийн байр сууриа илэрхийлсэн юм.

 “Намын гишүүд дэмжигчид, жирийн иргэд юу хүсч байгааг түүн дээр бүгд төвлөрөх юм бол хоорондоо муудалцах шалтгаан байхгүй. Ард түмэн ажлын байр, цалин хөлс тэтгэвэр сайхан амьдралыг л  хүсч байна. АН-ын эзэд  бол АН-ын гишүүд. Дараагийн сонгогдох ерөнхий сайд хэн ч байсан монголын ард түмний эрх ашгийг дээд зэргээр дээдлэдэг байх ёстой. Ерөнхий сайдыг огцруулах эсэх талаарх асуудалд би оролцохгүй. Надад сонгогчид гэдэг эзэд бий” гэлээ.   

                                             Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү