Нүүрсний асуудлыг хянан шалгах түр хороо хуралдаж, Х.Нямбаатарын оронд томилох шинэ даргаа сонгоно
2023.10.10

Нүүрсний асуудлыг хянан шалгах түр хороо хуралдаж, Х.Нямбаатарын оронд томилох шинэ даргаа сонгоно

Нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, тайланг Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хороо өнөөдөр 16.00 цагт хуралдана. Хурлаар түр хорооны даргыг сонгох юм.

Тодруулбал, тус хянан шалгах хорооны даргаар өнгөрөгч есдүгээр сард ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байсан Х.Нямбаатар сонгогдон ажиллаж байсан бөгөөд түүнийг Хотын даргын албан тушаалд томилох улс төрийн шийдвэр гараад буй билээ. Үүнтэй холбоотойгоор тэрбээр өөрийн ахалж буй Түр хороо, ажлын хэсгийн ажлуудаа хүлээлгэн өгч буй юм.