БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулгыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
2023.03.15

БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулгыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны гуравдугаар сарын 15-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

  • Төрийн албаны тухай хуулийн дагуу Төмөр-Очирын Ням-Очирыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Боловсролын ерөнхий газрын даргаар томиллоо.
  • Салбарын сайдаас ирсэн саналын дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулгыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.
  • Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын хүн, хуулийн этгээдэд үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааны журам”, “Хүн, хуулийн этгээдэд үзүүлэх үйлчилгээний жагсаалт”, “Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолтын загвар”-ыг баталлаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn