Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтнуудад цаг үеийн асуудлаар шуурхай үүрэг өглөө
2023.10.09

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтнуудад цаг үеийн асуудлаар шуурхай үүрэг өглөө

Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын удирдах алба хаагчидтай /2023.10.07/-ний өдөр уулзалт хийлээ.

Энэхүү уулзалтад цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 503 удирдах албан тушаалтан танхимаар болон цахимаар оролцов.

Уулзалтын үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, үүрэг ажлын чиглэл өгөхийн зэрэгцээ Монгол Улсын Ерөнхий сайдын үүргийг мөн танилцуулав.