А.Бакей: Хэл сурах бол хувь хүний өөрийн хичээл зүтгэл
“Ам нээвэл” зочны ярилцлагын цагаар УИХ-ын гишүүн, төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейтай ярилцлаа.
- МАХН-тай гэрээ байгуулахдаа намдаа хохиролтой заалтууд оруулсан гэсэн шүүмж гарсан. Энэ гэрээний өөрчлөлтийг та юу гэж бодож байна?
Шударга ёс эвслийг бүрдүүлж буй хоёр намын нэг нь яах аргагүй МАХН. Байгуулсан тэр гэрээг баталгаажуулах үед намын анхан шатны байгууллагын зүгээс улс төрчдийн зүгээс үүнийг эсэргүүцсэн учраас намын дарга нар гэрээг хүчин төгөлдөр гэж үзэхээ болин дахин нягтлахаар болсон.
Сүүлийн үед Монголын улс төрчдийн захиалгаар гадны ХМБ-ууд янз бүрийн мэдээлэл цацах боллоо ?
Улс төрийн нөхцөл байдал их ээдрээтэй үед бид амьдарч байна. Энэ үед дотроо зөрчилдөөн байх хэдий ч улс орны аюулгүй байдалд заналхийлсэн зүйл байж болохгүй. Эв эеэ хичээх ёстой гэсэн байр суурьтай байна.
- Та Баян-Өлгий аймгаас хоёр дахь жилдээ сонгогдлоо. Монгол хэлийг хэрхэн ийм өндөр түвшинд сурсан бэ?
Монгол хэлийг тийм өндөр түвшинд сурсан гэж өөрийгөө үзэхгүй байгаа. Аравдугаар ангиа төгсөн их дээд сургуульд тэнцэх үедээ хэлний мэдлэг тийм сайн байгаагүй . Сангийн аж ахуй руу нэг сарын хугацаатай явах үедээ илүү сайн сурсан. Хэл сурах бол хувь хүний өөрийн хичээл зүтгэл гэж бодож байна.
-Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү