УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2014.11.04
“Босоо” С.Ганбаатар хууль сахиулах дээр “босно”
УИХ-ын гишүүн С.Ганбаатар иргэдийнхээ эрх ашгийн төлөө үргэлж дуугарч явдаг хэмээн цоллуулах бөгөөд тэрбээр чуулганы танхимд “Төрөө хүндэтгэнэ” хэмээн босч зогсон үг хэлдэг болсноосоо хойш “Босоо” Ганбаа гэх алдрыг хүртсэн гэнэ билээ.
Түүгээр ч барахгүй тэрбээр өөрийнхөө суудал дээр тусгай индэр байрлуулж, түүн дээрээ микрофоноо байрлуулан үг хэлдэг болсон.
Тэгвэл саяхнаас УИХ-ын С.Ганбаатарын ажлын албаныхан “ДМ” залуусын нэгдэлтэй хамтран томоохон их дээд сургуулиуд дээр гишүүний лекцийг зохион байгуулж эхэлжээ. Тухайлбал, өнөөдрийн лекц 17.00 цагт Хууль Сахиулах Их сургууль дээр болох бөгөөд сонирхсон хүмүүс оролцож болох юм байна.
Эрхэм гишүүний лекц тавих сургийг сонссон хүмүүс “Босоо” С.Ганбаатар хууль сахиулах дээр бас “босох” нь дээ” хэмээн ярилцаж байгаа сурагтай.