2024.06.20

Хуримтлуулсан мэдлэг, туршлагаа эх орныхоо хөгжилд зориулна

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд МАН-аас жагсаалтаар #2 нэр дэвшигч Доктор Мөнхчулууны Энхцэцэгийг танилцуулж байна.

М.Энхцэцэг нь ШУТИС-ийн Эрчим хүчний Их сургуулийг Цахилгаан системийн автоматжуулалт мэргэжлээр төгссөн. Анхны ажлын гараагаа Эрдэнэт, Булганы цахилгаан шугам сүлжээний газраас эхэлжээ. Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ компанийн инженерийн албанд Тооцооны инженерээр 14 жил ажиллаж, Улаанбаатар хотын их тойрог 110киловольтын цахилгаан дамжуулах агаарын шугам барих дэд станцын техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулсан байна. 

Тэрээр цаашид тогторжуулалтын чиглэлээр суралцах шаардлагатай хэмээн үзэж Австралийн Засгийн газрын тэтгэлэгээр тус улсын RMIT university -д суралцан, мастерийн зэрэг хамгаалж, үргэлжлүүлэн Эрчим хүчний системийн тогтворжуулалтын чиглэлээр Докторын зэргээ хамгаалжээ. 

М.Энхцэцэг Австрали улсын “Middleton group”-ийн Ахлах инженер

Австралийн эрчим хүчний салбарт Middleton group /Эрчим хүчний зөвлөх үйлчилгээний компани/-д Сэргээгдэх эрчим хүчийг сүлжээнд холбодог нарийн тооцоо шинжилгээг хийдэг 30 гаруй төсөл дээр ажиллан, амжилттай хэрэгжүүлжээ. 

Монгол, Австрали улсын эрчим хүчний системт 24 жил ажилласан туршлагатай, эгэл жирийн инженер, эрдэмтэн, судлаач, багш хүн юм. 

Монголын эрчим хүчний салбарын эгэл жирийн Цахилгааны инженер Австралид очиж, Австралийн Мастер, Доктор зэргүүдийг хамгаалаад, Монголынхоо нэрийг гаргаад, мэргэжлээрээ ажиллаж байгаа Мөнхчулууны Энхцэцэгэх орныхоо төлөө, эрчим хүчний салбарын хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулан ажиллах боломж гэж үзэн УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байна.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn