Нийтийн төлөө сэтгэл, хандлагатай, туршлагатай шийдвэр гаргагч
Өлзий-Оршихын Сумъяабаатар УИХ-ын сонгуулийн 9-р тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч
2024.06.13

Нийтийн төлөө сэтгэл, хандлагатай, туршлагатай шийдвэр гаргагч

УИХ-ын сонгуулийн 9-р тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Өлзий-Оршихын Сумъяабаатарыг танилцуулж байна. 

Монгол Улсын Засаг захиргааны нэгжид анхан шатнаас нь “мерит” зарчмаар ахин, дэвшиж ажиллаж яваа хүн бол Өлзий-Оршихын Сумъяабаатар. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргаар ажиллаж, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг жинхэнэ өрнүүлж чадсан гэдгийг тойргийн иргэд нь гэрчилдэг. 

Ө.Сумъяабаатар, МУИС-ийг Улс төр судлаач, Нийгмийн ухааны багш мэргэжлээр төгсөн, ШУА-ийн Философи, социологи эрхийн хүрээлэнд Улс төр судлалын магистрын зэрэг хамгаалж, Сингапур, Канад, АНУ, БНСУ-д мэргэжил дээшлүүлжээ. Тэрээр ШУА-ийн Философи, социологи эрхийн хүрээлэнд Эрдэм шинжилгээни ажилтнаас эхлээд МАН-ын Удирдах зөвлөл, Намын ерөнхий нарийн бичгийн даргын туслах, БГД-ийн ИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгч, ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга, БГД-ийн Засаг дарга хүртэлээ улс төрийн сонгуульт ажилд дэвшин ажиллаж ирсэн. 

2020 оноос Баянгол дүүргийн засаг даргаар ажиллах хугацаандаа 33,1 км авто зам, 3000 гаруй гарашийг буулгаж, 70,200 км/квадрат газрыг чөлөөлсөн.28 хорооны 90 байршилд явган хүний зам, 113 байршилд тоглоомын талбай, тохижилтын ажил хийж, 15 хорооны  30 байранд фасад, дулаалга, 20 хорооны 70 байрны дээврийн засвар, 3-н хороог камержуулах “Ногоон бүс” төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 6 сругууль, 10 цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулаад байна. 

Ө.Сумъяабаатар

Миний хувьд Баянгол дүүрэгт амьдралынхаа 30 орчим жилийг өнгөрүүлж буй оршин суугч. Мөн дүүргийн Засаг даргын хувьд 34 хорооны иргэд оршин суугчидтай биечлэн уулзаж, санаа бодлыг нь байнга сонсдог учраас иргэдийнхээ юу хүсэж байгааг сайн мэддэг болсон. Энэ ч үүднээс, Баянгол дүүрэг “Хот шиг” хөгжих ёстой гэсэн зорилго дор хичээн ажилласаар ирсэн бөгөөд үр дүнд нь, Баянгол дүүрэгт нүдэнд харагдаж, гарт баригдах дэвшил гарсаар байна.

МАН-ын мөрийн хөтөлбөр - “20 минутын хот”
  • Оршин суугаа газраасаа 400 метр дотор амарч, тухлах ногоон байгууламж, цэцэрлэгтэй болно. 

  • Нийслэл хотыг 14 хотод хуваана. Хот тус бүрийг бие даан хөгжүүлж, иргэн бүр төрийн үйлчилгээг “20 минут” дотор авах их өгөгдөлд тулгуурласан цахим төлөвлөлт бүхий нэгдсэн стандарт тогтоно. 

  • Гандантэгчэнлин хийд орчмын орон зайг “Далх, Тасганы дэнжийн Үндэсний соёлын өвийн дурсгалт газар” концепцоор хөгжүүлж “Буддын шашны соёлын өвийн цогцолбор” болгоно.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn