Баянгол дүүргийн 18-р хорооны цэцэрлэгийн насны бүх хүүхдийг цэцэрлэгт бүрэн хамруулахаар ажиллаж байна
2022.08.05

Баянгол дүүргийн 18-р хорооны цэцэрлэгийн насны бүх хүүхдийг цэцэрлэгт бүрэн хамруулахаар ажиллаж байна

Баянгол дүүргийн засаг дарга нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах ажлын хүрээнд 26-дугаар хороонд ажиллалаа.

Баянгол дүүргийн 26 дугаар хороо буюу Нарны хороолол нь 18 мянга гаруй хүн амтай. Цэцэрлэгийн насны 1764 хүүхэд байдаг. Иймээс цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах ажлын хүрээнд  тус хороонд үйл ажиллагаа явуулдаг улсын 100, 262 дугаар цэцэрлэгийн эрхлэгч болон хувийн цэцэрлэгийн төлөөлүүдтэй уулзан, зарим шийдэлд хүрэв.

Тухайлбал, 100-дугаар цэцэрлэг нь 200 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай ч энэ хичээлийн жилд 404 хүүхдийг нэмж нийт 604 хүүхэд хүлээж авахаар холбогдох бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.

Ингэхдээ 4 шийдлийг авч хэрэгжүүлэхээр боллоо. 

  1. Тус цэцэрлэгийн 24 цагийн бүлгийн ангийг өөрчилж, өдрийн анги болгосноор 2 бүлэг нэмэх
  2. Гэр цэцэрлэг байгуулах
  3. 150 хүүхдийн хүчин чадалтай өргөтгөл нэмж барих
  4. Цэцэрлэгийн байр худалдаж авах
262 дугаар цэцэрлэгийн тухайд 240 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай ч энэ хичээлийн жилд 245 хүүхэд нэмж нийт 485 хүүхэд хүлээж авахаар бэлтгэл ажлаа хангаж байна.   

Нарны хороололд хувийн 7 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг.  Үүнээс 6 цэцэрлэгийн төлөөлөлтэй холбогдож санал сонслоо. Өнгөрсөн хичээлийн жилд нийт 275 хүүхэд хүлээж авсан бол энэ хичээлийн жилд төрөөс явуулж байгаа бодлого болон хувийн цэцэрлэгүүдэд үзүүлж байгаа дэмжлэгийн хүрээнд 350 орчим хүүхэд авах боломжтой гэсэн юм.

Үлдэж байгаа хүүхдүүдийн хувьд 100 хувь цэцэрлэгт хамруулахаар цэцэрлэгийн зориулалтаар ашиглаж болох түрээсийн байрны эзэдтэй уулзаж санал солилцож байгаа юм.