
2025.02.20
“Level Up" хөтөлбөр Завхан аймагт нээлтээ хийлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Завхан аймагт ажиллаж байна. Энэ үеэр “Level Up" хөтөлбөр Завхан аймагт нээлтээ хийлээ.
Тодруулбал, Ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгож, хэрэглээний зохистой дадлыг хэвшүүлэн, хуримтлал үүсгэх, мөнгөө зөв удирдах, эрсдэлийг үнэлэх зэрэг чадваруудад хамтдаа суралцах зорилготойюм.
Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо Боловсролын ерөнхий газар, Хадгаламжийн даатгалын корпораци хамтран хэрэгжүүлж буй уг хөтөлбөрт орон даяар 6 дүүрэг, 6 аймгийн 8000 гаруй сурагч хамрагдаж байгаа юм.
Ухаалаг менежмент, оновчтой шийдэлд суралцаж, ирээдүйн хуримтлалаа эхлүүлж буй сурагчдадаа амжилт хүсье хэмээн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан илэрхийлэв.