Хангайн бүсийг хөгжлийн шинэ шатанд гаргана!
2025.04.16

Хангайн бүсийг хөгжлийн шинэ шатанд гаргана!

Өнөөдөр болсон Засгийн Газрын хуралдаанаар Архангай аймгийн Цэцэрлэг хотод болсон Хангайн бүсийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар бүс нутгийн хөгжлийг эрчимжүүлэх, эдийн засгийн шинэ эх үүсвэрүүдийг бүрдүүлэх, аялал жуулчлалыг төрөлжүүлэн хөгжүүлэх чиглэлээр Засгийн газраас гаргасан шийдвэрүүдийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцууллаа. 

  1. Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгуудад дулааны болон сэргээгдэх эрчим хүчний томоохон төслүүд эхэлнэ.
  2. Цэвэрлэх байгууламж, авто зам, инженерийн дэд бүтэц шинэ шатанд гарна.
  3. Мал аж ахуй, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг төрөлжүүлж, боловсруулалтын түвшинг ахиулна.
  4. Хөдөө, аж ахуйн их сургууль болон мэргэжлийн боловсролын салбаруудыг Хангай руу шилжүүлнэ.
  5. Хангайг аялал жуулчлалын төрөлжсөн бүс болгон хөгжүүлэх "Хөгжлийн гүүр" төслийг эхлүүлнэ.
  6. Цаг агаарын эрт сэрэмжлүүлэх тогтолцоо, радарын станц Өвөрхангайд байгуулагдана.
  7. Түүнчлэн, Өндөр гэгээн Занабазарын 390 жилийн ойг улсын хэмжээнд тэмдэглэхээр боллоо.
  8. Дээрх шийдвэр бол төлөвлөгөө биш, амьдралд буух, бодит үр дүн өгөх хөгжлийн том алхам юм.
  9. Монгол Улсын Засгийн газраас бүсчилсэн хөгжлийг тууштай дэмжиж, Хангайн бүсийг ирээдүйн инноваци, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн нэгдсэн цогц төв болгон хөгжүүлнэ.