ДОРЖ МЭЙРЭНГИЙН ТУХАЙ БҮТЭЭЛ ШИНЭЭР ТӨРЛӨӨ
2025.07.27

ДОРЖ МЭЙРЭНГИЙН ТУХАЙ БҮТЭЭЛ ШИНЭЭР ТӨРЛӨӨ

Өмнөговь аймгийн Баян-Овоо сумынхан дундаас Мэйрэн Дорж буюу Бунибазарын Дорж хэмээх эрхэм хүмүүн төрж, төр нийгэмд зүтгэж явсан нь өдгөө говьчууд бидний бахархан дурсах, нэрт зүтгэлтэн болон мөнхөрчээ.

Тэрбээр 1934 онд, Ардын хувьсгалын 13 жилийн ойн их баяр наадамд үндэсний сурын харваагаар 20 сумнаас 19 онож Улсын мэргэн цол хүртэж байсан гэдэг.  Говь нутгийн эгэл малчны хотноос эрдэм номд төгсөрч аймаг хошуунаас ажлын гараагаа эхлэн улмаар улс орныхоо алтан сан хөмрөгийг бүрдүүлэх Сангийн яам, Гадаад явдлын яам, Хятад улсад суух төлөөлөгч гээд түүний хариуцлагатай өндөр албан тушаалд хүрсэн бахархам түүхийг энэхүү номоос дэлгэрэнгүй унших боломжтой. 

Төрийн соёрхолт, түүхийн шинжлэх ухааны доктор О.Батсайхан тэргүүтэй энэхүү номыг бүтээсэн эрхмүүд номын дээжээ өргөн барьлаа. Удахгүй номын нээлт болон түүхэн хүнээ алдаршуулах ажлыг зохион байгуулна.

Сэтгүүлч

. Б.Хонгорсайхан