
Өмнөговь аймгийн Цогт-Овоо, Цогтцэций суманд ажиллалаа
Говийн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүн, ЭЗБХ-ны дарга Р.Сэддорж, УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат, Г.Ганбаатар нар Өмнөговь аймгийн Цогт-Овоо, Цогтцэций суманд ажиллаж, сумын иргэд хөдөлмөрчидтэй уулзлаа.
Цогтцэций сум:
Аль 2019 онд улсын төсвөөр эхлүүлсэн 960 хүүхдийн сургуулийн барилга нь тендерт ялсан гэх хариуцлаггүй компанийн улмаас өнөөдрийг хүртэл ашиглалтанд ороогүй байна. Өнгөрсөн жил Т.Борын нэрэмжит 1-р сургууль нь тааз нь нураад уг барилгыг ашиглахыг хориглосон дүгнэлт гараад өнөөгийн байдлаар 3000 орчим сурагчид 3 ээлжээр хичээллэж байна. Гишүүд энэ асуудлыг Боловсролын сайд болон Сангийн сайдад уламжилж, эдгээр асуудлууд дээр онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Цогт-овоо суманд асуудал алга:
Харин сайн туршлага байна. Говийн суманд ойжуулах анги байх аж.Говь нутагт ургадаг жигд, сухай, хайлаас, заг… зэрэг 9 төрлийн модыг байгалийн үрээр нь тарьж үржүүлж байна.