
УИХ-ЫН ГИШҮҮН Р.СЭДДОРЖ ЦОГТ-ОВОО СУМАНД АЖИЛЛАВ
УИХ-ын гишүүн Р.Сэддорж төрж өссөн Цогт-Овоо суманд ажиллаж, нутгийн ахан дүүстэйгээ уулзлаа.
Тэрбээр, манай сум хот хоорондын автозам тавигдсан цагаас хойш худалдаа үйлчилгээ нэмэгдэж, ажиллаж амьдрахад, бизнес эрхлэхэд боломжтой давуу байдал бий болсон сум юм. Ялангуяа хоол үйлдвэрлэл, нутгийн мал мах, сүү цагаан идээ борлуулах, зорчигч олонд түргэн шуурхай үйлчилгээг соёлтой хүргэх зэргээр зам дагасан хөгжлийн тодорхой үе шатыг туулж, эерэг сөрөг бүхий л шалгуурыг давж яваа ард түмэн юм. ДЗ-УБ чиглэлийн автозамыг 4 эгнээ болгох, ингэснээр сумаар дайран өнгөрч буй автозамын ачаалал, аюул осол багасах зэрэг ач холбогдлыг ярилцаж, ЗГ-аас хэрэгжүүлэх том төслүүд, говийн бүсэд хэрэгжих төслийн талаар, мөн цаг үеийн байдал, өөрсдийн хийж хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл өглөө.
Цогт-Овоо сумын ИТХ-ын даргаар Санжаагийн Төгсбаатар ажиллаж, харин Засаг даргаар Наранбаатарын Наранзаяа 2 дахь удаагаа сонгогдон амжилттай ажиллаж байна. Нутгийн удирдлага, төрийн захиргаа, төрийн үйлчилгээнд ажиллах орчин нөхцөл сайжирч шинээр НУО ашиглалтад орсноор иргэддээ төрийн үйлчилгээг тав тухтай хүргэж, албан хаагчид ч урамтай байгаа юм байна. Нутгийн олонтойгоо ойр ойрхон уулзаж санал бодлыг нь хүлээн авч цаашид шийдвэрлэж ажиллах тул сум орон нутгийн маань ирээдүй улам сайхан болно гэдэгт итгэлтэй байна.

Сэтгүүлч