Гандантэгчэнлин хийд орчмын айл өрх төвийн дулаан, цэвэр бохирын шугам сүлжээнд холбогдох боломжтой боллоо
2022.07.29

Гандантэгчэнлин хийд орчмын айл өрх төвийн дулаан, цэвэр бохирын шугам сүлжээнд холбогдох боломжтой боллоо

Энэ онд Баянгол дүүрэгт улсын төсвийн 71.8 тэрбумын хөрөнгөөр 53 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэх санхүүжилтийг Х.Ганхуяг гишүүн батлуулж чадсан юм.

Үүний нэг нь Гандантэгчэнлин хийд орчмыг Үндэсний соёл, аялал жуулчлалын бүс болгох төсөл байсан. 

Тэрээр Баянгол дүүргийн 16-р хороо, Гандантэгчэнлин хийд орчмын айл өрхийг инженерийн дэд бүтцийн төвлөрсөн шугам сүлжээнд холбох зураг төсөв “УБ дулаан сүлжээ” ТӨХК, Нийслэлийн онцгой байдлын газар, УБ цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иудаар зөвшилцлийн шатан дээрээ явж байна. Зураг төсөв эцэслэн батлагдсанаар улсын төсвийн нийт 24 тэрбум төгрөгийн санхүүжилттэй дүнгээр айл өрхийг шугам сүлжээнд холбох ажлыг хийнэ" гэж байсан юм.
Тэгвэл Гандантэгчэнлин хийд орчмын айл өрхийг төвийн дулаан, цэвэр усанд холбуулахаар Орхоны талд байрлах ЦТП-г улсад хүлээн авах, хэвийн ажиллагааг хангах 72 цагийн туршилт өнөөдөр амжилттай боллоо. Ингэснээр Орхоны талаас эхлэн айл өрхүүд гэртээ цэвэр ус, бохирын шугам, дулааны эх үүсвэр байрлуулах боломж бүрдэж байна.

Ирэх долоо хоногт хангагч байгууллагууд болон холбогдох албаны хүмүүстэй уулзалт хийж, техникийн нөхцөлт олголт, шаардлагын талаар иргэдэд тодорхой болгон, айл өрхийг холбож эхлэхээр болжээ.