Нийтийн эзэмшлийн талбай дээр байршуулсан 33 самбарыг буулгалаа
2022.07.28

Нийтийн эзэмшлийн талбай дээр байршуулсан 33 самбарыг буулгалаа

Зөвшөөрөлгүй байрлуулсан, хуучирч муудсан самбаруудыг буулгах ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Сонсголон, 22-ын товчооны зам дагуух нийтийн эзэмшлийн талбай дээр байршуулсан 33 самбарыг буулгажээ.

Үзэгдэх орчныг хязгаарласан, зөвшөөрөлгүй байрлуулсан самбаруудыг буулгаж, чөлөөлсөн талбайд замын мэдээлэх, зүг, чиг заах тэмдгүүдийг нэмэгдүүлэх юм.