Зөвшөөрөлгүй байрлуулсан, хуучирч муудсан самбаруудыг буулгаж байна
2022.07.27

Зөвшөөрөлгүй байрлуулсан, хуучирч муудсан самбаруудыг буулгаж байна

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл, боломжийг хангасан, цэлгэр, цэвэрхэн нийслэлтэй болох ажил үргэлжилж байна.

Нийслэлд зөвшөөрөлгүй байрлуулсан, хуучирч муудсан самбаруудыг буулгах ажлыг эхлүүлсэн.

Энэ хүрээнд үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зөвшөөрөлгүй байршуулж, үзэгдэх орчныг хязгаарласан самбарыг буулгалаа. Самбар буулгасан байршилд замын мэдээлэх, зүг, чиг заах тэмдгийг нэмэгдүүлэх юм.