Газар чөлөөлж буй 13-р хорооны талбайд иргэдийн саналд тулгуурлан бүтээн байгуулалт хийнэ
2022.07.05

Газар чөлөөлж буй 13-р хорооны талбайд иргэдийн саналд тулгуурлан бүтээн байгуулалт хийнэ

Сонгинохайрхан дүүргийн 13,14,15,16 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн эдэлбэр талбайд зөвшөөрөлгүй газар ашиглаж байсан контейнер, гараашийг чөлөөлөх ажил энэ оны дөрөвдүгээр сард эхэлсэн.

Тус ажлын хүрээнд 13 дугаар хорооны байр, хороолол дундах 110 ширхэг гарааш, чингэлгийг буулгаж, газар чөлөөлөлтийн ажлыг үргэлжлүүлж байна. Энэ чөлөөлөгдсөн талбайд ногоон байгууламжийн тохижилт бүхий газар доорх авто зогсоол болон ил зогсоол байгуулах талаар иргэдийн зүгээс санал ирээд байгаа юм.

Тус чөлөөлсөн талбайд хийх бүтээн байгуулалтын ажлын зураг төсөлд оршин суугчид болон объект эзэмшигчдийн санал, хүсэлтийг тусгах бөгөөд ихэнх иргэд авто зогсоол хүртээмжгүй байдаг асуудлыг шийдвэрлэх талаар хүссэн юм. Тиймээс иргэд өөрсдийн санаачилгаар эзэмшиж байсан объектоо чөлөөлж, хамтран ажиллалаа.