2025.01.21
СХД-ийн бүх хороонд “ХУРДАН” цэгийн үйл ажиллагаа нээлтээ хийлээ
Сонгинохайрхан дүүргийн бүх хороонд төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгийг нэвтрүүлж иргэд төрийн үйлчилгээг хороонынхоо байрнаасаа авах боломж бүрдлээ.
“ХУРДАН” цэг байгуулагдсанаар иргэд төрийн 451 төрлийн үйлчилгээг нэг дороос, харьяалал харгалзахгүй авах боломжтой юм.