ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРОХОД БЭЛЭН БОЛЛОО
2024.12.02

ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРОХОД БЭЛЭН БОЛЛОО

Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тусгай хэрэгцээт хүүхдийн 150 ортой шинэ цэцэрлэгийн барилга угсралт, дотор засал, инженерийн шугам сүлжээ, цахилгаан холболт, дохиоллын ажил бүрэн дуусаж гадна талбайн тохижилт, тоглоомын талбайн тохижилтын ажлууд хийгдэж дууслаа.

Тус цэцэрлэгийн барилга нь тэнхлэгээрээ 52.0м x 22.5м хэмжээтэй, цутгамал төмөр бетон баганан суурьтай, зоорьтой 2 давхар барилга юм.

Хувцас солих өрөө, гал тогоо, эмчийн өрөө, ариун цэврийн өрөө, душ, бассейн, агуулахын өрөө, унтлагын өрөө, бүлгийн өрөөнүүд болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттайгаар хийгдсэн.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус ажлыг "Хүрэл ордон" ХХК болон "И Пи Э"с групп ХХК хийж гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.