2024.12.02
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ “ХҮҮХДИЙН ЧУУЛГАН”-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийгмийн хөгжилд хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн санал санаачилгыг дэмжих, хүүхдэд эерэг нөлөө үзүүлэх, хүүхдийн эрхийг хангах, хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллагын уялдаа холбоог сайжруулж, чадавхжуулах зорилгоор Сонгинохайрхан дүүрэг “Хүүхдийн чуулган”-ыг өнөөдөр зохион байгууллаа.
Уг чуулганд дүүргийн Засаг даргын орлогч Д.Хосбаяр дүүргийн 35 ерөнхий боловсролын сургуулийн 700 хүүхэд оролцлоо. Чуулганы үеэр хүүхдийн элчийг сонгон шалгаруулах журмыг танилцуулж, хүүхдийн хөгжил хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд өөрсдийн ажил арга хэмжээний талаар танилцууллаа. Мөн чуулганд оролцож байгаа сурагчид “Хүүхдийн элч”-ийг шалгаруулж үнэмлэхийг гардуулснаас гадна дүүргийн шилдэг сурагчдад шагнал гардууллаа.