НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ГУДАМЖ ЗАМ ТАЛБАЙН ЗОРЧИХ ХЭСГИЙН ХАЛТИРГАА ГУЛГААГ АРИЛГАХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛИЙГ ӨГЛӨӨ
2024.12.02

НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ГУДАМЖ ЗАМ ТАЛБАЙН ЗОРЧИХ ХЭСГИЙН ХАЛТИРГАА ГУЛГААГ АРИЛГАХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛИЙГ ӨГЛӨӨ

СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр, дүүргийн Менежер Д.Баярсайхан нар нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг хариуцан ажилладаг байгууллагуудын удирдлагууд, Хяналтын төрийн бус байгууллагуудтай хамтарсан шуурхай зөвлөгөөнийг зохион байгууллаа. Шуурхай зөвлөгөөнөөр нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн зорчих хэсгийн халтиргаа гулгааг арилгах ажлыг эрчимжүүлэх үүрэг чиглэлийг өглөө. Тодруулбал:

Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэст: Аж ахуйн нэгж байгууллагуудын 50 метр хүртэлх талбайн цасыг хурдан шуурхай цэвэрлүүлж тогтмол хяналт тавих,

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэст: Нийтийн эзэмшлийн авто замын зорчих хэсэг, явган замуудын цасны цэвэрлэгээ үйлчилгээг эрчимжүүлж, өдөр шөнийн ээлж гарган хяналт тавьж ажиллах

Зам цэвэрлэгээний байгууллагуудад: Хариуцсан зам талбайд ажиллах хүн хүч, машин техникийн бэлэн байдлыг хангаж хурдан шуурхай арга хэмжээ авах, нийтийн эзэмшлийн авто зам, явган зорчигчийн зорчих хэсгийг бүрэн чөлөөлөх ажлыг зохион байгуулах. Халтиргаа гулгааг үүсэхээс урьдчилан сэргийлж, давс бодис цацах ажлыг хугацаа алдалгүй төлөвлөн тогтмол цацаж ажиллах. Нийтийн эзэмшлийн хар цасыг техник тоног төхөөрөмжийн хүчээр түрж, ачих ажлыг зохион байгуулах чиглэлийг өглөө.