СХД-ИЙН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ДЭРГЭДЭХ ЁС ЗҮЙН ДЭД ХОРООНЫ ГИШҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024.11.20

СХД-ИЙН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ДЭРГЭДЭХ ЁС ЗҮЙН ДЭД ХОРООНЫ ГИШҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Удирдлагын академитай хамтран Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах, сурталчлан таниулах ажлын хүрээнд төрийн байгууллагын дэргэдэх Ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах зөвлөн туслах, сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.

Сургалтыг Удирдлагын академийн Эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор багш А.Алтанзул удирдан явуулж Ёс зүйн дэд хорооны хуулиар олгосон эрх, үүргийн талаар танилцуулснаас гадна дэд хороодын 2024 оны Үйл ажиллагааны тайлантай танилцаж зөвлөн туслах, чадавхжуулах ажлыг зохион байгууллаа.

Сургалтад Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний харьяа 13 байгууллага, 28 сургууль, 64 цэцэрлэгийн Ёс зүйн дэд хорооны нийт 345 гишүүд хамрагдаж төрийн албан хаагч зөрчил гаргасан эсэхийг хуулийн хүрээнд хянан шалгаж, дүн шинжилгээ хийх, дүгнэлт гаргах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, зөрчлийг бууруулах талаар мэдээлэл солилцлоо.