2024.11.19
СХД-ИЙН ГЭРЛЭХ ЁСЛОЛЫН ӨРГӨӨ "ЭРҮҮЛ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ 5" ЦУВРАЛ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ, нийгмийн хөгжлийн хэлтэс, соёлын ордон, гэрлэх ёслолын өргөө, нэгдсэн эмнэлэг хамтран “Эрүүл жаргалтай гэр бүл 5” цуврал арга хэмжээ зохион байгууллаа.
Тодруулбал өсвөр үеийнхэнд хууль эрх зүйн мэдлэг, гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс өөрийгөө болон бусдыг хамгаалах, эрүүл зөв хооллох, зөв зан суртахууны дадал зуршлыг өөртөө бий болгох талаар сэтгэл зүй болоод эрүүл мэндийн боловсрол олгох сургалт болсон юм.
Уг сургалтад нийслэлийн ерөнхий боловсролын 106 дугаар сургуулийн 70 гаруй сурагчид хамрагдаж нэг өдрийг мэдлэг, мэдээллээ дээшлүүлэн үр дүнтэй өнгөрүүлсэн юм. “Эрүүл жаргалтай гэр бүл 5" цуврал арга хэмжээнд дүүргийн нэгдсэн эмнэлгийн нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн Б.Билэгбат, өсвөр үеийн нөхөн үржихүйн эмч Б.Энхтуяа, сэтгэл зүйч эмч Б.Халиунаа нар үе тэнгийн дээрэлхэлт болон бусад сэдвээр сурагчдад мэдээлэл өгсөн юм.