“ШАР ДАРЦАГ” АЯНЫ ШИЛДГҮҮД ШАЛГАРЛАА
2024.12.02

“ШАР ДАРЦАГ” АЯНЫ ШИЛДГҮҮД ШАЛГАРЛАА

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрмийг сурталчлах, замын хөдөлгөөнд оролцогчийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, зөв хандлага, дадлыг хэвшүүлэх зорилгоор “Шар дарцаг” аяныг сургууль, цэцэрлэг, аж ахуйн нэгж байгууллагуудын дунд нэг сарын хугацаанд зохион байгууллаа.

Аяны хүрээнд байгууллагууд замын хөдөлгөөнтэй холбоотой хууль, тогтоомжийг сурталчлах, зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөв хандлага, дадал хэвшүүлэх, аяныг сурталчлан таниулах агуулга бүхий постер, видео шторк хийж олон нийтийн сүлжээ, мэдээллийн хэрэгсэл ашиглан сурталчлах зэрэг 13 ажлын чиг үүргийг хэрэгжүүлэхээс 115 байгууллага тайлан мэдээллээ ирүүлжээ.

Дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг дээрх байгууллагуудын тайлан мэдээнд үнэлэлт дүгнэлт өгч, 6 байгууллагыг шилдгээр шалгаруулан өнөөдөр шагнаж урамшууллаа.

Шагналыг Дүүргийн Засаг даргын орлогч Д.Хосбаяр, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Сонгинохайрхан дүүргийн замын цагдаагийн хэлтсийн чиглэлийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Д.Энхболд нар гардууллаа.

Ерөнхий боловсролын сургуулиудаас:

  • 1 дүгээр байранд Г.Чимгээ захиралтай 105 дугаар сургууль
  • 2 дугаар байранд Б.Бадамханд захиралтай 104 дүгээр сургууль
  • 3 дугаар байранд Ч.Хишигмаа захиралтай 65 дугаар сургууль

Сургуулийн өмнөх боловсролын байгууллагаас:

  • 1 дүгээр байранд Т.Баянжаргал эрхлэгчтэй 287 дугаар цэцэрлэг
  • 2 дугаар байранд Д.Дэлгэрбулаг эрхлэгчтэй 228 дугаар цэцэрлэг
  • 3 дугаар байранд М.Уранчимэг эрхлэгчтэй 163 дугаар цэцэрлэг тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.