Зарчимдаа үнэнч төрийн түшээ
Иргэн баян бол улс баян, улс баян бол иргэн баян гэж үг бий. Иргэд нь ажилтай, орлоготой байж гэмээнэ улс орон дэвжин хөгждөг жамтай. Энэ бол Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнийн итгэж, дагадаг нэгэн зарчим. Тиймээс жижиг, дунд үйлдвэрлэл, хоршооны салбараа дэмжсэн шиг дэмжих хэрэгтэйг байнга хэлж, төрийн бодлогод тусган ажиллаж байна.
Тиймдээ ч “Шинэ хөдөө-Булган” төслийг 2018 онд анхлан санаачлан, тойрогтоо хэрэгжүүлж байлаа. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд “Шинэ хөдөө” төслөөс Булган аймагт 10 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, хөтөлбөрийн хүрээнд сэлэнгэ үүлдрийн бух, дархад, баяд үүлдрийн хуц, эрчмийн хар үүлдрийн ухна, дуслын усалгааны систем, худаг, хүлэмж, бүх сумддаа арьс шир элдэх тоног төхөөрөмж, сүүний хөргүүртэй чингэлэг, дунд оврын трактор зэргийг иргэд, өрхийн үйлдвэрлэгчдэд нийлүүлэхийн зэрэгцээ “Чацаргана” хөтөлбөрийг санаачилж бүх сумдад тариалсан амжилтыг чамлаж болохгүй.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:
Тэрээр “Улсын төсвийн хөрөнгө оруулалтын ихэнх хувийг эргэн төлөгддөггүй барилга байгууламжид зарцуулахаас илүүтэй баялаг бүтээгчдээ дэмжсэн, ажлын байр бий болгоход чиглэсэн хөрөнгө оруулалтад зарцуулдаг баймаар байна” гэж онцолдог. Энэ саналаа нэр бүхий гишүүдийн хамт 2020-2024 онд хэрэгжүүлэх Засгийн газрын хөтөлбөрт тусгаж чадсанаар Булган аймагт эхлэл нь тавигдсан “Шинэ хөдөө төсөл” Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх хөтөлбөрт тусгагдаж, Булган,Сэлэнгэ, Ховд, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Төв аймаг, Хөвсгөл, Дундговь, Увс,Өмнөговь,Орхон,Говьсүмбэр,Сүхбаатар, Увс, Улаанбаатар-БЗД зэрэг 10 гаруй аймагт хэрэгжиж байна.
Түүнчлэн хүмүүс түүнийг Зам, тээврийн Бат-Эрдэнэ гэж тодотгоод байдаг нь санаандгүй зүйл огт биш. Энэ салбарт олон жилийн өмнөөс холбогдсон тэрбээр сайдаар ажиллах хугацаандаа салбараа сайн мэдэх хүний хувиар хийж, хэрэгжүүлсэн олон ажил бий. Зам тээврийн салбарыг өнгөлж буй гол ажлуудын “автор” нь тэр байдаг. Тэрээр “Би автын инженер, тээврийн салбарын хүн”. Харин Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон цагаасаа ЖДҮ, мал, мах, ажлын байр, ядуурлыг бууруулж, үйлдвэрлэлийг дэмжиж, хөгжүүлэх талаар ярьсаар өдий хүрсэн гэж хэлдэг. Мөн “Шинэ хөдөө” гэдгийг зөвхөн хөдөө аж ахуйн салбарын хөгжлөөр хязгаарлаж хардаггүй. Нийгмийн асуудал, дэд бүтэц, шугам сүлжээ, зам харгуй гээд цогцоор нь шийдэж байж бид хамтдаа “шинэ хөдөө”-г бүтээж, баялаг бүтээгчдээ дэмжсэнээр улс орон хөгжинө гэсэн зарчим баримталдаг гишүүн.
Баялаг бүтээгчдээ дэмжсэнээр улс орон хөгжинө
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:
Тиймдээ ч УИХ-д хоёр удаа сонгогдсон туршлагатай гишүүний хувьд улс орны нийгэм эдийн засгийн тогтолцоог сайжруулах, иргэдийн амьдралд дэмжлэг үзүүлэх олон хууль тогтоомжийг сайжруулан боловсруулах ажилд мэдлэг, зүтгэлээ зориулан ажиллаж, 2023 оны хаврын ээлжит чуулганаар "Хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэгт хамгийн олон удаа орж ажиллаж, хууль тогтоомж батлуулсан гишүүн"-ээр тодорч байлаа.
Тухайлбал Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай, Хоршооны тухай зэрэг арав гаруй гаруй хууль санаачилж, Төмөр замын тээврийн тухай, Иргэний нисэхийн тухай, Хөдөө аж ахуйн биржийн тухай зэрэг долоон хуулийн ажлын хэсгийг ахалж, цөөнгүй хуулийн ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж, хууль тогтоох үндсэн үүргээ хариуцлагатай биелүүллээ. Ганцхан жишээг онцлоход гишүүний ахалж, батлуулсан "Уул уурхайн биржийн тухай хууль" хэрэгжиж эхэлснээр далд эдийн засгийг ил болгож, нүүрсний хулгайг таслан зогсоон, улс орны эдийн засгийн үзүүлэлт өссөнөөр цалин, тэтгэвэр, асаргааны мөнгө нэмэгдэх боломж бүрдсэн.
Мөн Уул уурхайн бүтээгдэхүүн нээлттэй ил тод биржээр худалдаалагддаг болсноор Монгол Улсын төсвийн орлого түүхэндээ анх удаа 1,8 их наяд төгрөгөөр давж биелж оны эцсээр 2 их наяд гарах тооцоолол гарлаа.
УИХ дахь Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргын хувьд ноос ноолуур, арьс шир, мах махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, дотооддоо эрчимжсэн мал аж ахуйг дэмжих зэрэг асуудалд анхаарал хандуулан ажиллаж буйг онцлох хэрэгтэй. Тэрээр эрх мэдэл, албан тушаалаа ашиглан эх орныхоо баялгийг хулгайлж, иргэдийн боломжийг хумсалж буй гишүүдийн эсрэг зоригтой байр сууриа илэрхийлдэг.
Тухайлбал,
- Хөгжлийн банкны асуудлаар УИХ дээрх "Иргэдийн нээлттэй сонсгол"-ыг даргалсан,
- Нүүрсний хулгайн асуудлаар нээлттэй сонсгол явуулж, иргэдэд мэдээлэл өгөх тухай албан шаардлагыг нэр бүхий гишүүдтэй хамтран санаачилж, өргөн барьсан,
- ЖДҮ сангаас зээл авсан асуудлаар УИХ тарах ёстой гэдэг байр суурийг илэрхийлж байлаа.
Төрийн түшээ хүний зүй ёсоор баримтлах тууштай, шударга зарчим нь түүнийг ард түмнээ төлөөлөн төрд хоёронтой сонгогдон ажиллахад ихээхэн жин нэмсэн биз ээ.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn