Эрх мэдлийн хэт давамгай байдлыг халж, ардчилсан, тэнцвэртэй хөгжлийг бий болгоно
Ө.Шижир УИХ-ын сонгуульд АН-аас жагсаалтын #5 нэр дэвшигч
2024.06.21

Эрх мэдлийн хэт давамгай байдлыг халж, ардчилсан, тэнцвэртэй хөгжлийг бий болгоно

УИХ-ын сонгуульд АН-аас жагсаалтаар #5 нэр дэвчигч Өлзийхүүгийн Шижирийг танилцуулж байна. 

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга гэдэг бол Ерөнхийлөгчийн "гал тогоо"-г барих хамгийн чухал алба байдаг. 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд тухайн үед энэ албыг хашиж байсан З.Энхболд нэр дэвших болсон тул Монголын Хөлбөмбөмгийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаас Орон тооны бус зөвлөхөөр томилогдон ажиллаж, улс төрийн тогоонд туршлагажиж, бэлтгэгдсэн Ө.Шижирт төрийн тамгыг атгуулсан билээ. 

Гэхдээ үе, үеийн Ерөнхийлөгч нар энэхүү чухал албанд төрийн ажилд нухлагдсан, хамгийн итгэлтэй хүнээ томилж ирсэн жишигтэй бол тухайн үед Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажилладаг залууд даатгасан нь олны анхаарлыг илүүтэй татаж байсан. 

Ө.Шижир

Хэдийгээр улс төрийн, албан тушаалын хувьд жижигдэнэ гэж ярьж байсан ч Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааны жилд тэрбээр баруун гар шиг нь, улс төрийн албан тушаалтны хувьд эрх баригчидтай, 2020 оны сонгуулийн дараа байгуулагдсан парламент, Засгийн газартай хоршиж, улс төрийн мэдрэмжтэй хандаж ажилласан. 

Тэрээр удирдан зохион байгуулах өндөр мэдрэмж, чадвартай гэдгээ Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа тодорхой харуулсан. Тус холбооны дотоод зохион байгуулалт, гадаад харилцаа зэргийг өөрийн ажиллах хугацаандаа амжилттай хийж, хөгжүүлж чадсан гэдгийг хамтран ажиллаж байсан хүмүүс, тамирчид хэлдэг юм билээ. 

Харин өнөөдөр тэрээр төр, төрийн бус, олон нийтийн ажилд туршлагажиж, дотоод, гадаадад эзэмшсэн  мэргэжил, боловсрол хууль тогтоох дээд байгууллагад ажиллан, залуу хүний эрч хүч, шинэ цагийн улс төрчийн зоригтой алхам хийж УИХ-ын сонгуульд АН-ын жагсаалтаар нэр дэвшиж байна. 

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn