УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей
2014.10.15
А.Бакей ХААИС-ийн удирдах зөвлөлийн даргаар сонгогджээ
ХААИС-ийн Удирдах зөвлөл өнгөрсөн долоо хоногт хуралдаж УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейг сургуулийнхаа удирдах зөвлөлийн даргаар сонгожээ.
Түүнчлэн БШУ-ны Сайдын 2014 оны аравдугаар сарын 08-ны А/399 тоот тушаалаар Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын төрийн төлөөлөл ес байсныг найм, бусад төлөөлөл найм байсныг долоо болгон өөрчилсөн байна.
А.Бакейгийн хувьд ХААИС-ийн төгсөгч бөгөөд 1984 онд ХАА-н Эдийн засагч мэргэжлээр төгссөн байна. Тэрбээр сургуульдаа багшилж байсан бөгөөд, тэнхимийн эрхлэгч, факультетийн декан, сургалт эрхэлсэн проректор, эрдэм шинжилгээ эрхэлсэн проректор, Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны зөвлөлийн дарга, ХАА-н Шинжлэх ухааны академийн тэргүүн дэд ерөнхийлөгч зэрэг алба хашиж байжээ.