УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар
2014.09.23

Д.Сумъяабазар:Намаас авч байсан албан тушаал гэж байхгүй

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазартай ярилцлаа

 -Та яагаад улс төрд орох болов ?

Энэ бол хүн болгоны сонирхон асуух сэдэв мөн. Өнөөгийн  нийгэмд тодорхой хувь нэмрээ оруулах ёстой. Монгол улсын хэмжээнд өөрийн гэсэн дуу хоолойгоо хүргэх чадлынхаа хирээр, нийгмийнхээ төлөө зүтгэх нь зүйтэй юм байна гэсэн шийдвэрийг хувь хүнийхээ хувьд гаргасан.

Үүнд ямар нэгэн хүмүүсийн дэмжлэг, татаас түлхээ гэх зүйл байхгүй. Ардын намыг сонгосон учир нь ардын хувьсгалаас эхлээд бүтээн байгуулалт, өнөөг хүртэлх хийсэн олон зүйлс алдаа оноотой хэдий ч төрийн ноён нуруу болж буй улс төрийн нам гэж бодоод сонгосон.

-Хэдэн онд элссэн бэ?

Эхлээд дэмжигч нь байж байгаад 2008 онд элссэн. Үүнээс өмнө 20 жил барилдах хугацаандаа өөрийн гэсэн үзэл бодол төлөвшиж, улс төрчдөөс дэмждэг хүмүүсээ дэмжээд явж байлаа.

-Намаас  ямар албан тушаал авч байв ?

Намаас авч байсан албан тушаал гэж байхгүй. Их хурлын гишүүнийг  бол ард иргэдээсээ сонгогдон хүлээн авсан. Намаас мандатаа авч байлаа. Улс төрд орсон цагаас намын үүрийн даргаас эхлэн үе шаттайгаар ажиллаж эхэлсэн.

-Монголчууд бөх хүнийг улс төрд орохоор их эмзэглэж хүлээн авдаг бололтой юм. Жишээ нь Батбаярыг УИХ-д ороход их дургүйцсэн. Таныг бас дүү Асаширёо аваргыг АН-д элсэхэд их дургүй байсан. Яагаад ингэдэг юм бол ?

 

                                 Үргэлжлэлийг бичлэгнээс үзнэ үү