Г.Баярсайхан гишүүн Байгаль далайн дээгүүр “Дельтаплан”-аар хөөрчээ
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан“Дельтаплан”-аар хөөрөхийн өмнө
2014.09.15

Г.Баярсайхан гишүүн Байгаль далайн дээгүүр “Дельтаплан”-аар хөөрчээ

Г.Баярсайхан, Д.Ганбат, С.Эрдэнэ, Д.Арвин, С.Одонтуяа, Н.Энхболд нарын гишүүд саяхан Байгаль далайд болсон олон улсын чуулга уулзалтад оролцсон.

Байгаль далайг хамгаалах, эклогийн тэнцвэрт байдлыг хадгалах асуудлаар өргөн хүрээнд хэлэлцсэн энэ чуулга уулзалтын дараагаар эрхэм гишүүд Байгаль далайн гоё сайханыг үзэж сонирхжээ. Энэ үеэр Г.Баярсайхан гишүүн Байгаль далайн дээгүүр “Дельтаплан”-аар хөөрчээ.

Төрийн думын Байгалийн нөөц, байгаль орчин ба экологийн асуудлаарх байнгын хорооны орлогч дарга М.В.Слипенчук Байгаль далайн дээгүүр “Дельтаплан”-аар ниссэнийхээ дараагаар манай гишүүдийг далай дээгүүр хөөрч үзэхийг урьжээ.

Манайхнаас УИХ-ын гишүүдээ төлөөлөн Г.Баярсайхан гишүүн Байгаль далайн дээгүүр хөөрөөд амжсан гэнэ. Оросууд түүнийг “Байгаль далайн дээгүүр “Дельтаплан”-аар ниссэн Монголын парламентын анхны гишүүн” хэмээн тодотгожээ.

Сонирхуулахад, “Дельтаплан” нь агаарын спортын төрөлд багтдаг ба манай улс Дэлхийн агаарын спортын холбоонд гурван жилийн өмнө элсчээ.