Д.Батцогт гишүүн боломжийг ашиглаж байна
2014.09.16

Д.Батцогт гишүүн боломжийг ашиглаж байна

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт тойрогтоо ажиллаад тун завгүй явна.

Тэрбээр долоо хоногт таван сумаар айлчилж, сургууль, цэцэрлэг, дотуур байр, эмнэлэг гээд л өөрийнхөө толгойлж буй байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын үйл ажиллагаатай түрүүлж танилцаж яваа аж. Энэ нь аливаа асуудлыг шийдвэрлэхэд илүү дөхөм байдаг биз.

Харин түүнтэй уулзсан нутгийн иргэд тэтгэвэр, тэтгэмж, цалин, хөлсийг хэзээнээс нэмэгдүүлэх вэ гэх асуултыг нэн тэргүүнд тавьдаг гэнэ.

Юутай ч Д.Батцогт гишүүний хувьд баруун бүсийн оношилгоо эмчилгээний төв бариулах. Тэнд ажиллах боловсон хүчнийг бэлтгэх, одоо байгаагийнх нь мэргэжлийг дээшлүүлэх, гадаадад сургах гэх зэрэг олон ажил төлөвлөж байгаа аж.

Өөрөөр хэлбэл нийгийн хамгийн өргөн цар хүрээг хамардаг байнгын хороог толгойлдгийн хувьд эрхэм гишүүн эхлээд өөрийнхөө тойргийг өөд нь татахаар боломжоо ашиглаж байгаа бололтойдог шүү.