Гишүүдийн ном бичих буухиаг Ж.Батсуурь үргэлжлүүлнэ
УИХ-ын гишүүд ном бичих “моод” сүүлийн үед ихээр дэлгэрч байгаа гэхэд буруудахгүй.
Хамгийн сүүлд УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Монголоо ямар улс болгох, хэрхэн түүнд хүрэх вэ?” хэмээх номоо хэвлүүлсэн. Уг ном нь тухайн үедээ шилдэг номын жагсаалтад багтаж байсан билээ.
Гишүүдийн ийнхүү ном бичих буухиаг УИХ-ын гишүүн Ж.Батсуурь үргэлжлүүлэхээр шийджээ. Тэрбээр төрийн гажиг тогтолцооны талаар сүүлийн 20 гаруй жил судалгаа хийсний үндсэн дээр төрийн бүтцийн талаар ном хэвлүүлэхээр шийдсэн байна.
Тэрбээр энэ талаараа “Засаг солигдохоор өмнөхөө буруутгадаг, өөрийнхөөрөө зүтгэдэг дүр зураг ажиглагддаг. Би энэхүү 20 гаруй жил үргэлжилсэн төрийн тогтолцооны гажигийн талаар хэд хэдэн цуврал нийтлэл хэвлүүлсэн.
Одоо энэ талаар ном гаргаж хэвлүүлэх төлөвлөгөөтэй байгаа” гэв.