Ажил хэрэгч гишүүн
УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей
2014.09.26

Ажил хэрэгч гишүүн

Манай сонин дугаар бүртээ УИХ-ын гишүүдийн өнгөрсөн хоёр гаруй жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар танилцуулж байгаа билээ. Энэ удаад УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейн хийсэн ажлын талаар танилцуулж байна.

А.Бакей гишүүн энэ удаагийн парламентад сонгогдсоноороо хоёр дахь удаагийн парламентийн нүүрийг үзэж байгаа юм. Тэрбээр 2004 онд энэ удаагийн сонгогдсон тойрог болох Баян-Өлгийгөөс нэр дэвшиж байсан түүхтэй.

ХААИС-ийг удирдаж явсан А.Бакей гишүүн нуруутай улстөрч, нөлөө бүхий эрдэмтний нэгд зүй ёсоор багтдаг нэгэн. Энэ удаагийн парламентад Баян-Өлгийчүүдийн төлөөлөл болохоос гадна Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын үүргийг хашиж байгаа билээ.

А.Бакей гишүүнийг ангийн нөхөд нь хамгийн идэвхтэй нэгэн гэж хочилдог. Мэдээж энэ хий хоосон магтаал биш гэдэг нь түүний хийсэн ажлын тайлан болон хуралдааны ирцийн мэдээлэлээс харж болохоор байгаа юм. Энэ ч үүднээс ангийн дарга нь түүнийг шинэ жилийн үеэр хамгийн их хуулийн төсөл өргөн барьсан идэвхтэй гишүүнээр тодруулсан аж.

Мөн ирцийн мэдээний тайлангаас харахад ч тэр хуралдаанд хоцорсон, тасалсан гишүүдийн тоонд багтдаггүй нь УИХ-ын гишүүний ёс зүйн илэрхийлэл гэлтэй. Тэрбээр энэ онд нийт 10 гаруй хуулийн төсөл санаачилжээ.

Тухайлбал, Монгол Улсын Их хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Түр хороо байгуулах тухай” улсын их хурлын тогтоолын төсөл, Төрийн Аудитын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл, Хяналтын хууль болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бусад гишүүдтэй хамтарч санаачилсан байна.

Эдгээрээс Хяналтын тухай хуулийн төсөл олны анхаарлыг татаж нэлээдгүй шуугиан тарьсан гэж хэлж болно. Учир нь эдийн засгийн хүндрэлтэй үед аж ахуй нэгжүүдийг шалгалт нэрээр дарамтладаг байдлыг хуульчлах нь зүйтэй хэмээн үзсэн юм.

Уг хуулийн төсөлд тусгаснаар хууль тогтоомжоор эрх олгосон төрийн байгууллага, албан тушаалтнаас иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд тавьж байгаа хяналтыг нэг стандарттай болгохыг зорьсон аж. Мөн мэргэжлийн хяналтыг тодорхой шалгуурын дагуу цэгцэлж, шаардлагагүй хяналтыг зогсоох, хяналтыг үр дүнтэй болгох нь зайлшгүй тулгамдаад байгаа асуудал хэмээн үзсэн байна.

Хяналтын тухай хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей “Хяналтын тухай хууль бол эдийн засаг, бизнесийн таатай орчныг сайжруулахад онцгой ач холбогдолтой.

Бизнест ээлтэй орчныг бүрдүүлэх нь тэргүүлэх зорилтын нэг байхаас гадна салбарын мэргэшсэн хяналтын байгууллагыг бий болгох, мэргэжлийн хяналтын үйл ажиллагаанд эрсдэлийн удирдлагын менежментийг нэвтрүүлэх зорилтыг хуулийн төсөлд тусгасан. Түүнчлэн бизнесийн үйл

ажиллагаанд дарамт үзүүлдэг, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг алдагдуулсан өнөөгийн сул тал засч залруулан олон тооны үр нөлөөгүй хяналт шалгалтын тоог цөөрүүлж, Улсын байцаагчдын мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг тогтоох зэр олон асуудлыг энэ хуулиар зохицуулагдан хэмээн мэдэгдэж байсан юм.

Боловсролын салбарт оруулсан хөрөнгө оруулалт хамгийн чухал

Дөрвөн жилийн өмнө өлгийчүүд автозам бол гүүр тавиулах хүсэлтийг төрд гаргасан байна. Уг хүсэлтээ А.Бакей гишүүнийг сонгогдоход мөн л уламжилсан байна. Үүний дагуу Улс төсвийн хөрөнгөөр 375.5 сая төгрөгийн Ас чиглэлийн авто зам тавих төсөл арга хэм; хэрэгжүүлж нэг ёсондоо сонгогчдынх хү биелэсэн гэсэн үг.

Баян-Өлгийн удирдлаг ард иргэд нь тус бүтээн байгуулсан барилга гүүрт ам сайтай байдаг аж. Түүнчлэн А.Бакей гишүүн Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга болохоороо давуу эрхтэй байдаг юм уу, үндэсний цөөнх болохоор Засгийн газар и анхаардаг юм уу.

Ямартай ч томоохон төслүүл төвийн аймгуудыг тойруулж хязгаарын Баян-Өлгий руу чангааж чадсан байдаг нь нууц биш. Түүнийг сонгогчид нь хийсэн зүйлээрээ онгирч явдаггүй. Харин Баян-Өлгийд ямар асуудал байна, үүнийг яаж шийдвэрлэх вэ гэдэгт маш өндөр мэдрэмжтэй хандаж чаддаг хэмээн тодорхойлдог байна.

Түүнээс гадна тэрбээр энэ парламентад тойргийнхоо боловсролын салбарт нэлээд хөрөнгө оруулалт хийсэн байна. Хийсэн ажлын тайлангаас үзэхэд нийт таван дотуур байр болон хоёр цэцэрлэгийн асуудлыг шийдвэрлэж өгчээ.