Инчонд гаргасан амжилтын нөгөө талд
УИХ- ын гишүүн, ХАХНХ- ын сайд С.Эрдэнэ
2014.09.29

Инчонд гаргасан амжилтын нөгөө талд

Монголчууд багийн спортоор амжилт гаргадаггүй гэсэн яриа түүх болжээ. Үүнийг баталж манай сагсан бөмбөгчид түүхэндээ анх удаа Азийн шилдэг найман багийн нэг боллоо.

Энэ бол Монголын шигшээ багийн цаашид үзүүлэх амжилтын эхлэл, Мөсөн уулын дөнгөж орой нь цухуйлаа гэж сагсан бөмбөг сонирхогчид ярьж байна. Сагсчид ийн өндөр амжилт гаргасан нь Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны үйл ажиллагаатай салшгүй холбоотой. Одоогоос хоёр жилийн өмнө бол Монголын сагсан бөмбөг уналтад орсон. Монголын сагсан бөмбөгийн холбоо нь өр ширэнд баригдаж, тоглогчид нь тарж бутарсан, лигийн тоглолт үзэгчгүй шахам л болдог байсан.

Олон улсын тэмцээнд явдаг ч олон онооны зөрүүтэйгээр навс хожигдоод л ирдэг байлаа. Монголын сагсан бөмбөгийн спорт ийм л гунигтай байдалд ороод байв.

Харин Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо байгуулагдаж, холбооны ерөнхийлөгчөөр УИХ- ын гишүүн, ХАХНХ- ын сайд С.Эрдэнэ сонгогдсоноор шаварт унаад байсан энэ спортыг өнөөдрийн амжилтад хөтлөх замд нь оруулсан билээ:- Тухайлбал, Үндэсний супер лигийг сагсан бөмбөг өндөр төвшинд хөгжсөн орнуудын жишгээр мэргэжлийн хэмжээнд зохион байгуулж эхэлсэн. Гадны легионер тамирчид, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн шүүгчдийг лигтээ урьж авчирсан гээд тоочвол олон шинэлэг зүйлийг Монголын сагсан бөмбөгт нэвтрүүлсэн.

Энэ нь Монголын шигшээ Азийн шилдэг найман багийн нэг болоход гол жин дарсан гэдэгтэй маргах хүн гарахгүй. Жүдог Х.Батгулга, Чөлөөт бөхийг Асашёрюү Дагвадорж авч явж тив дэлхийд амжилт гаргаж байгаатай адил С.Эрдэнэ л энэ спортыг авч явна. Түүний санаачилгаар 1000-3000 хүний багтаамжтай хос спорт заалыг барьж ашиглалтад оруулахад бэлэн болоод байгаа юм.

Энэхүү заал нь олон улсын стандартад нийцсэн, дотоодын лигийн тэмцээн болон олон улсын шинж чанартай тэмцээн явуулах боломжтой орчин үеийн заал юм. Бусад спорт заалтай харьцуулахад өвөл, зуны аль ч нөхцөлд бэлтгэл сургуулилт хийх боломжтойгоос гадна

дэргэдээ зочид буудал, доороо автомашины зогсоолтой, дасгалжуулагч, тамирчдын өрөө болон тамирчин хүнд хэрэгтэй бүх л тоног төхөөрөмжөөр тоноглогдсон иж бүрэн цогцолбор юм байна. Ойрын үед 24:30 харьцаатай'заал ашиглалтад орох бол 40:50 харьцаатай заал нь ирэх онд ашиглалтад орох ажээ.

МҮСБХ энэхүү спорт цогцолборт дан ганц сагс биш бусад спортын тэмцээн ч явуулах боломжтойгоос гадна шигшээ багууд ч бэлтгэл хийх боломжийг бүрдүүлэх гэнэ. Тамирчин хүнд амжилт гаргахад материаллаг бааз маш чухал байдаг энэ бүхнийг МҮСБХ бий болгож чаджээ.

Түүнчлэн олон улсын төвшинд өндөр амжилт үзүүлэхийн тулд мэргэжлийн төвшний лигтэй, мэргэжлийн тоглогчид, шүүгчтэй байх хэрэгтэй. Энэ спортод дутагдаж байсан “Мэргэжлийн” гэх тодотголыг Монголын үндэсНий сагсан бөмбөгийн холбоо өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бий болгож чадсан. Энэ нь ч Инчонд үзүүлсэн амжилтаас харагдлаа. Үүнд сагсан бөмбөг сонирхогчдоос гадна Монголын олон нийт МҮСБХ болон ерөнхийлөгч С.Эрдэнэд талархаж байна.

Өөрөөр хэлбэл, өнөөдрийн амжилтийн суурь өдгөөгөөс хоёр жилийн өмнө тавигдсан түүхтэй. Түүхийг багахан ухрааж сагсчдынхаа амжилтын зам мөрөөр аялая.

Мэргэжлийн лигийг мэргэжлийн шүүгч л шүүнэ

 Монголын түүхэнд анх удаа ФИБА-гийн албан ёсны эрхтэй хоёр шүүгч Үндэсний супер лигийн тоглолтыг шүүж эхэлсэн. Габриэл Рамирез, Грижна Домингус нарыг сагсан бөмбөг сонирхогчид андахгүй. Мексик эрхмүүд улсынхаа мэргэжлийн лигийн финалын тоглолтыг долоон удаа, Бүх оддын тоглолтыг дөрвөн

Удаа шүүсэн. ФИБА- ийн насанд хүрэгчдийн Америк тивийн аварга шалгаруулах тэмцээн, U16 насны Дэлхийн аварга прэг дэлхийн чансаатай тэмцээныг ФИБА-гийн урилгаар тогтмол шүүдэг, үүгээрээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн шүүгчид юм. Ийн лигт өндөр ур чадвар бүхий шүүгчид ирснээр манай сагсчдын ур чадварт ч тодорхой нөлөө үзүүлж эхэлсэн.

Түүнчлэн манай шүүгчид ч гаднын өндөр зэрэглэлийн шүүгчдээс туршлага судалж, ур чадвараа ахиулах боломжтой болсон билээ. Габриэл Рамирез, Грижна Домингус нар МҮСБХ- той хийсэн гэрээнийхээ дагуу тоглолтын бус цагаар монголын шүүгчидтэй тогтмол уулзаж, ур чадвар, туршлагаасаа хуваалцдаг байсанд талархууштай.

Зөвхөн шилдэг легионерууд л үндэсний супер лигт тоглоно

МҮСБХ дотоодын лигтээ гаднын легионер тоглогчдыг түлхүү тоглуулах бодлого баримталсан. Тэр дундаа дэлхийд сагсан бөмбөгийн хөгжлөөрөө тэргүүлдэг АНУ-аас тоглогчид олноор нь элсүүлэх болсон билээ. 2013-2014 оны улиралд л гэхэд NВА-ийн драфтад нэрээ дэвшүүлж байсан 20 легионер тамирчин Үндэсний супер лигт тоглосон.

Энэ нь лигийг үзүүштэй болгоод зогсохгүй монголын тамирчид дэлхийн хэмжээний өрсөлдөгчидтэй нүүр тулах боло

Габриэл Рамирез

мжийг олгосон. Манай тамирчдын ур чадвар ч үзэгчдийн нүдэн дээр дээшилж эхэлсэн.

Өмнө нь Америкийн дундаж лигээс ирсэн тамирчид ур чадварын хувьд хавьгүй илүүрхдэг байсан бол одоо NВА-ын драфтад дэвшсэн, Оюутны лигийн шилдэг тамирчид ирээд ч Үндэсний супер лигт илүүрхэж чадахаа больсон. Өөрөөр хэлбэл, манай тамирчдын ур чадвар өндөр төвшинд очсоны илрэл энэ юм.

Сүүлийн жилүүдэд Монголын лигт тоглох хүсэлтэй гаднын тог логчдын тоо геометрийн прогрессоор өсч байгаа. Үүний тод жишээ бол АНУ-ын шат шатны лигт тоглодог 130 гаруй тамирчин Үндэсний супер лигт тоглох хүсэлтээ ирүүлээд байна. Тиймээс МҮСБХ-ныхон Нью Иорк хотноо энэ сарын 28-ны өдөр эдгээр тоглогчдын дунд сонгон шалгаруулалт явуулахаар товлосон. Эдгээр 130 гаруй тамирчин ур чадвараараа өрсөлдөж, сонгогдсон шилдэг 30 орчим тамирчин нь Монголын лигт тоглох эрхээ халааслана.

Үүнээс гадна эмэгтэй легионерууд ч ирнэ. Нэг зүйлийг онцлоход энэ жилээс эхлэн МҮСБХ- ноос Монголд анх удаа мэргэжлийн эмэгтэй лигийн тэмцээнийг эхлүүлэх гэж байгаа. Ирэх арваннэгдүгээр сард эхлэх тус лигт мөн л гаднын легионер тоглогчдыг элсүүлэхээр болоод байгаа юм.

Энэ хэрээр Үндэсний супер лигийн чансаа дээшилж, олон. улсад нэр нь гарах болсон. Тухайлбал, манай лигт хэдэн жил тоглосныхоо дараа Европ болон Америк, Австрали зэрэг орнуудын мэргэжлийн лигийн багтай гэрээ хий- сэн легионеор тоглогч олон байдаг. Тиймээс гаднын тоглогчид манайд ирж тоглох сонирхол нь нэмэгджээ.

70 сая төгрөгийн шагналын сан бүхий монголын “топ” лиг

Аливаа спортод амжилтад гаргахад санхүүгийн найдвартай ар тал чухал байдаг. Өмнө нь лиг компаниудын өгсөн хандив дээр суурилж явдаг байсан учраас санхүүгийн хувьд асуудал их гардаг байсан. Зарим үед лигийн тоглолтоо ч явуулж чадахгүйд хүрч байсан гашуун түүх энэ спортод бий.

Харин Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо энэ асуудлыг цэгцэлсэн. Үндэсний супер лиг Монголдоо хамгийн өндөр буюу 70 сая төгрөгийн шагналын сантай болсон. 2013-2014 оны аваргууд л гэхэд 40 сая, хоёрдугаар байр 20 сая, гуравдугаар байрын баг 10 сая төгрөгийн мөнгөн шагнал хүртсэн. Мөн улирлын-шилдэг тоглогчиддоо ч гэсэн мөнгөн шагнал хүртээсэн юм.

Ийнхүү санхүүгийн асуудлыг шийдсэнээр тамирчид элдэв зүйлд санаа зовох зүйл болж тэмцээн болон ур чадвараа  дээшлүүлэхэд анхаарах боломжтой болсон Мөн анх удаа тамирчлъг драфталсан нь тамирчдын үнэ цэнийг  өсгөсөн  чухал алхам болсон юм.

УЛАМЖЛАЛ БА ИРЭЭДҮЙ

МҮСБХ-ноос ахмад үеийнхээ алдрыг мөнхөлж, хүндэтгэл үзүүлэх, хоёрт, залуу үедээ туршлагаас нь өвлүүлэх зорилгоор олон тэмцээн, арга хэмжээ зохион байгуулдаг. Энэ жилийн Ахмадын УАШТ л гэхэд эрэгтэй дөрвөн насны ангилалд 23 баг, эмэгтэй гурван насны ангилалд 10 баг буюу нийт 33 багийн 300 гаруй тамирчид оролцсон нь ямар өргөн цар хүрээтэй тэмцээн болохыг илтгэнэ.

Түүнчлэн Спрайт лиг, Спрайт хөгжлийн лиг, 11-13, 11-15, 11-16, 4-18 насны ангиллын тэмцээнүүдийг нэрлэж болно. Ингэж ахмад, залуу үеэ холбож өгсний үр дүнд сурагчдын дэлхийн аваргад өрсөлдсөн манай баг тамирчид шагналт тавдугаар байрт шал- гарсан. Мөн оюутны Универсиадад ч цахиур хагалж чадсан билээ.

Одоо манай тамирчид Тайваньд болох Азийн оюутны аваргад оролцохоор бэлтгэлээ базааж байгаа юм. Сагсчдынхаа амжилтын зам мөрөөр багахан аялал хийхэд ийм л байна. Үүнээс гадна олон шинэлэг зүйл, амжилт бүтээлийг нь дурдалгүй орхилоо. Тэр бүхнийг нэг бүрчлэн тоочвол уртаас урт жагсаалт гарахаар байв