УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2014.11.04

С.Ганбаатар: Бага, дунд ААН-ийг татвараар дэмжих бодлогыг хүчтэй явуулах ёстой

УИХ-ын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа.

-2015 оны төсвийн орлогыг бүрдүүлэхийн тулд УИХ ямар арга хэмжээ авах вэ?

Төсөв бол ерөөсөө орлого, зарлага. Төсвийн орлого 7.1 их наяд , зарлага 7.6 их наяд байгаа. Алдагдал нь 480 тэрбумаар батлахаар оруулж ирж байна. Хамгийн гол нь уул уурхайн баяжмалын үнийг өнгөрсөн жилийнхээс 33 хувиар нэмэгдүүлж оруулж ирж байгаа нь орлогоо бүрдүүлэх гол үндэслэл юм.

-Төсвийн орлогыг бүрдүүлэхийн тулд, татварыг нэмэгдүүлэх тухай асуудал яригдаж байгаа. Ер нь татварын дарамтыг учруулах асуудал дээр ирэх оны төсөвт ямар заалт туссан байгаа вэ?

Татвар дээр бага, дунд орлоготой ААН-үүдээс нэг хувийн татвар авъя гэдэг асуудлыг бие даагчдын зүгээс дэмжиж байгаа. Харин том ААН-үүдээс их татвар авах ёстой. Бага дунд ААН-ийг татвараар дэмжих бодлогыг хүчтэй явуулснаар тэд харин ажлын байр нэмэгдүүлэх ёстой гэсэн  байр суурийг барьж байна.

-УИХ төсвийг тусгай дэг, хугацаанд хэлэлцдэг. Төсвийг 11.15 гэхэд батлах ёстой. Өнөөдөр нөхцөл байдал ямар байгаа вэ ?

УИХ-ын гишүүдийн хувьд үнэхээр хүнд байгаа. Хариуцсан салбарын  сайдгүй байгаа учраас. Гэхдээ үүн дээр хуулийн хүрээнд ерөнхий сайд сангийн  сайдыг орлон бүх асуулга болон үйл ажиллагаанд оролцож байгаа.

                                  Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү