Бие даагч гишүүд мэдээлэл хийлээ
УИХ дахь бие даагч гишүүдийн зөвлөл
2014.11.03

Бие даагч гишүүд мэдээлэл хийлээ

УИХ дахь бие даагч гишүүдийн зөвлөл өнөөдөр мэдээлэл хийлээ.

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн энэ үеэр ирэх оны төсвийн төсөлтэй холбоотойгоор байр сууриа илэрхийлсэн юм. Төсөв батлагдах хүртэл хоёр долоо хоногийн хугацаа үлдээд буй.

 Төсвийг батлахад ийм богино хугацаа үлдээд байхад төсөвт анхаарч байгаа хүн ховор байгааг Ц.Даваасүрэн гишүүн шүүмжлэв. Мөн төсвийг батлахдаа орон нутагт шилжүүлэх нэрээр эзэнгүй орхигдуулах гэж байсан хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээнүүдийг төсөвт суулгахаар болсныг дуулгалаа.

Мөн төсөвтэй холбоотойгоор хөрөнгө оруулалт нь шийдэгдээгүй байгаа 170 гаруй объектын асуудлыг шийдэх ёстой гэдгийг Ц.Даваасүрэн гишүүн онцолсон. Хамгийн гол нь тооцоо, судалгаатай байж, төсвийн хөрөнгө оруулалтыг үр ашигтай төсөл, хөтөлбөрт зарцуулах ёстой гэв.