УИХ-ын төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн
2014.11.04

Ц.Даваасүрэн: Хоёр дахь хэлэлцүүлгээ л хурдан хийчихвэл төсөв батлагдах хугацаандаа амжина

Ирэх долоо хоногт төсвийн хэлэлцүүлгийг шахуу байдлаар хийхээр боллоо.

УИХ-ын төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн “Бусад байнгын хороод дээр төсвийн хэлэлцүүлэг хийгдчих юм бол ирэх долоо хоногийн хоёр дахь өдөр бид төсвийн удаах хэлэлцүүлгээ хийгээд дараа дараагийн хэлэлцүүлгүүд хийх бүрэн боломжтой. Гурав дөрөвдүгээр хэлэлцүүлгийн хувьд батлах хэлэлцүүлэг учраас их хугацаа шаардахгүй. Хоёр дахь хэлэлцүүлгээ л хурдан хийчихвэл төсөв батлагдах хугацаандаа амжина” гэлээ.

УИХ-аас төсвийг өмнөх онуудын жишгээр бондын хөрөнгүүд нь төсвийн гадна зохицуулагдаж , орон нутагт асуудлыг шийддэг бус, УИХ-д  бүх эрх мэдлийг төвлөрүүлдэг байх нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргасан. Тиймээс төсвийн хоёр дахь хэлэлцүүлэг маргаан ихтэй, санал зөрчилдөөнтэй болно гэсэн таамаг байна.

                       Дэлгэрэнгүйг бичлэгээс  үзнэ үү