УИХ-ын гишүүн Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн
2014.10.30
Ц.Даваасүрэн: Энэ жил санхүүжүүлэх эх үүсвэрийн хувьд дутагдалд орж болзошгүй
Төсвийн хөрөнгө оруулалтаар есдүгээр сарын байдлаар нийтдээ 456.1 тэрбум төгрөгийн барилга байгууламж төсөл арга хэмжээг санхүүжүүлсэн гэж Сангийн яамнаас танилцууллаа.
2015 оны төсвийн төсөлд тусгаснаар энэ оны төсөв төлөвлөсөн хэмжээнээс 10 гаруй хувиар тасрах төлөвтэй байгаа. Тиймээс оны эцэст хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа арга хэмжээнүүд санхүүжилтийн дутагдалд орж магадгүй байна.
УИХ-ын гишүүн Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн “Өмнөх онуудын жишгийг харахад 10 сарын гүйцэтгэл 40-өөд хувьтай байдаг. Оны төгсгөл рүү нилээн шахагддаг. Энэ жил санхүүжүүлэх эх үүсвэрийн хувьд дутагдал гарч болзошгүй. Учир нь төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлт маш муу байгаа” гэлээ.