С.Одонтуяа: Энэ хэмнэлт цагдаагийн албан хаагчдад ихээхэн хохиролтой
Цагдаагийн албан хаагч 3600 төгрөгөөр хоол идэх төсөвтэй. Гэтэл төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах нэрийдлээр угаасаа хүрдэггүй мөнгийг 2500 болгож бууруулсан.
Төсвийн мөнгийг үр ашигтай зарцуулах ажлын санаа нь зөв ч байгаа олоогүй гэдгийг УИХ-ын зарим гишүүд шүүмжилж байна. Тиймээс ирэх оны төсөвт ядаж хуучин үнээр нь батлуулах ажлыг хийнэ хэмээн мэдээллээ.
Энэ онд дэлхийн эдийн засаг хямарч байгаатай холбогдуулан аливаа бараа бүтээгдэхүүний үнийг бууруулж харин ч ашигтай наймаа хийх боломжийг бүрдүүлчихсэн. Засгийн газар эдийн засаг хүндэрлээ гэж сандарч байгаа Дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын үнэ буурсантай холбоотой гэж ажиглагчид хэлдэг.
Дээрх асуудлын талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Бүтэн 24 цагт 3600, 5000 төгрөг гэдэг бол бага мөнгө, гэтэл үүнийг дахиад багасгаад 2500 болгоно гэдэг нь өөрөө ажлаа тайван явуулах, эрүүл мэнддээ анхаарах зэрэгт ноцтой зөрчил үүсгэж байна. Нэг хүнээс бага мөнгөний хэмнэлт гаргаж байгаа боловч олон хүний хувьд хохиролтой юм” гэж хэллээ