УИХ-ын гишүүн УИХ-ын дэд дарга М.Энхболд
2014.10.21

М.Энхболд: Улсын нийт өрийг 40 хувь байсныг 90 хувь болгох гээд оруулчихлаа

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар  Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийн төслийн анхнын хэлэлцүүлэг хийлээ. 

Төслийн танилцуулгыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг хийж, гишүүдийн асуултад хариуллаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн УИХ-ын дэд дарга М.Энхболд “Ирэх оны төсвийн ерөнхий байдлыг харахад  их л бүдэг байгаа. Олон хууль дүрэм зөрчигдсөн асуудлууд хууль дүрэмд орж ирлээ. Ерөнхий сайдаас гурван зүйлийг тодруулмаар байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өрийн асуудлыг 40 хувь гэж зааж өгсөн. Та бүхний өргөн барьсан төслөөр бол 90 хувиас 70 болгоод 20 хувь нь засгийн газрын баталгаа гээд заасан байна. Гэтэл нөгөө талаас 2012 онд авсан Чингис бондын мөнгийг бүрэн ашиглаж чадаагүй. Албаны хүмүүсийн хэлснээр 40 хувь нь одоог хүртэл ашиглагдаагүй байгаа гэсэн. Өмнө авснаа ашиглаагүй хэрнээ дахин авах гэж байгаагийн ашиг нь юу вэ?

Сангийн яам улсын өрийг 13.2 их наяд төгрөгт хүрлээ гэж мэдээлсэн. Энэ тоо нь Монгол улсын хоёр жилийн төсөвтэй тэнцэхээр хэмжээ.

Төсвийн тогтвортой байдлын хуулиар 70 хувь гэж байгааг Засгийн газар авч үзээд нөхцөл байдал амаргүй болох нээ гэдгийг ойлгож багасгах арга хэмжээ авч болохгүй юу" хэмээн асуулаа.

                     -Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү