УИХ-ын гишүүн О.Содбилэгийн хэлсэн үгийг хүргэж байна.
2014.10.16

О.Содбилэг: Монголын Улс "нүхэнд уналаа" гэж гадаадын хэвлэл бичиж байна

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2014.10.16/ нэгдсэн хуралдаанаарМонгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг үүрэгт ажлаас чөлөөлөх тухайУлсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж сайд тус бүрээр санал хурааж шийдвэрлэлээ.

УИХ-ын гишүүн О.Содбилэгийн хэлсэн үгийг хүргэж байна.

Орхон аймагт ажиллаад иргэдтэй уулзахад нэг л зүйлийг ярьж байна. Амьдрал өдрөөс өдөрт дордож байна. Засгийн газрын бодлого “биш” байна аа гэж  байна. Эрх баригчдын барьж байгаа бодлого ард иргэдээ хайрлаж байгаа, маргаашийн ирээдүйг бодож байгаа ажил огт алга. Өнөөдрөө бодсон, сандал суудлаа булаацалдсан л байна.