УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
2014.10.13

Ц.Даваасүрэн: Салбарын сайд нар хөгжлийн бодлого тодорхойлох чадвартай байх ёстой

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.

 Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний асуудал өргөн баригдсанаас хойш харьцангуй богино хугацаанд батлагдлаа.  Гэхдээ анх барьсан төсөлтэй харьцуулахад хэр өөрчлөлт орсон бэ ?

-Нэрний хувьд бол нилээд өөрчлөлт орсон. Жишээ нь геологи уул уурхайг эрчим хүчний яам болгон өөрчилсөн. Зарим нэг функцуудын хувьд ч өөрчилсөн зүйлүүд бий.

Гадаадын зээл тусламжийн нэгдсэн бодлогын асуудлыг Гадаад хэргийн сайдын багцад байсныг буцаагаад Сангийн сайдын багцад шилжүүлээд, Зээлийн асуудлыг төлдөг этгээд болох сангийн сайд нь авахаас нь авахуулаад төлөх хүртэл нь хариуцахаар болсон.Түүнчлэн Гадаад харилцааны сайд Шадар сайд байхаар санал орж ирсэн санал өөрчлөгдөөд Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагаа яам гэсэн өөрчлөлтүүд орсон байгаа.

-Энэ төсөл яригдаж эхэлсэнтэй холбогдоод сөрөг болон эерэг мэдээллүүд гарч байсан. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ ?

Миний хувьд Эдийн засгийн яамыг байхгүй болгосонд харамсаж байгаа. Яагаад гэвэл өнөөдөр манай улсад хамгийн дутагдалтай байгаа асуудал бол нэгдсэн бодлого төлөвлөлтийн асуудал юм.

Урт, дунд хугацааны бодлого гэж байдаггүй, төлөвлөлт гэж байхгүй болохоор эргээд үрэлгэн эдийн засгийг бий болгож байгаа юм. Гэтэл түүнийг засъя гэж бий болгосон яамыг зарлага, санхүү тал руу гаа хэлбийснээр ач холбогдол нь буураад байхгүй болж байгаа нь сайн зүйл биш.

Өмнө нь бол Ерөнхий сайдын нэрэмжит дэргэд дэх хорооны хэмжээнд байсан, одоо буцаад тэр хэмжээнд нь авчирч байгаа муу тал харагдаж байгаа юм. Мэдээж хоёр, гурав яамдыг нэгтгэсэн нь зардлыг буруулна. Бүтэц гэхээсээ илүү одоо шинэчлэгдэж байгаа яамууд дээрээ салбарын дадлага туршлагатай мэргэшсэн хүнийг сайдаар тавиач гэсэн саналыг бие даагчдын зүгээс тавьж байгаа юм.

                   -Дэлгэрэнгүйг бичлэгнээс үзнэ үү.